Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс сэтгүүлчид болон УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нарт мэдээлэл хийлээ. Төрийн тэргүүн 2013 оны оны зургадугаар сараас хойш 19 хуулийн төсөл боловсруулжээ.
Үүнээс зургаан хууль өргөн мэдүүлэхэд бэлэн болсон, найман хууль өргөн мэдүүлсэн, таван хууль батлаад байгаа аж. Боловсруулсан бэлэн болгосон хуулийн төслүүд дотроосоо өнөөдөр Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг онцлон гол гол өөрчлөлтийг тоймлон мэдээлсэн юм. Энэ хоёр хуулийг хамт авч хэлэлцэж байгаа нь санаанлдгүй зүйл биш гэж Ерөнхийлөгч ярианыхаа эхэнд тодотгосон билээ.
Төрийн тэргүүн эхлээд Төрийн албаны тухай хуулийн төслийг танилцууллаа. Энэ хуульд өөрчлөлт оруулах талаар таван жил яригдсан ч ажил болоогүй. Засгийн газар болон Төрийн албаны зөвлөл нэг нэг төсөл боловсруулсныг нэгтгээд, нэлээд ажилласны дүнд Төрийн албаны тухай хуулийн төсөл бэлэн болжээ. Уг хуулийн төслөө энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчийн албан ёсны вэб хуудаст байршуулж олон нийтийн санаа бодлыг сонсох юм байна.
Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь 10 үндсэн шинэчлэлийг танилцууллаа.
Нэгдүгээрт. Төрийн алба мерит буюу чадахуйн зарчимд үндэслэн ажиллана. Мэргэшсэн, тогтвортой, ашиг сонирхлын зөрчил, улс төрөөс ангид, залгамж чанартай байх зарчмуудыг хуульчлан тогтооно. Төрийн албан томилгоо өрсөлдөөний зарчмаар явуулна. Албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшуулал олгохдоо мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, үр дүн, манлайлах чадварыг заавал харгалздаг болно.
Хоёрдугаарт. Төрийн албан тушаалтныг шат дараатайгаар албан тушаалд дэвшүүлдэг болно. Ингэснээр сонгуулийн дараа хаанаас ч юм хэн нэгнийг албан тушаалд тавьдаг, шахааны хүн томилдог байдал арилна. Өнөөдөр төрийн албаны тогтворгүй байдал үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Яам, тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 18-20 жил төрийн албан хашсан, нэг албан тушаалдаа таваас доошгүй жил ажилласан хүн томилогдоно. Тэр хүн тухайн албан тушаалд таваас доошгүй жил ажиллахаар хуульчилж байгаа.
Гуравдугаарт. Төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгоно. Үүн дотор дөрвөн төрлийн заалт бий.
1. Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүн ажлын алдаа гаргаж, өргөсөн тангарагаасаа няцсан тохиолдолд хариуцлага тооцож, сануулах, албан тушаал бууруулах, ажлаас халах хүртэлх арга хэмжээ авна.
2. Төрийн албан хаагчийн албан тушаал бууруулсан, ажлаас чөлөөлсөн тохиолдолд тамгаа аваад зугтдаг, файлуудаа устгадаг зөрчлүүд сүүлийн үед гарах боллоо. Ийм үйлдэл гаргавал дахин төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасна. Ажлаа хүлээлцэж, номын сангаас авсан номоо ч буцаан өгч тооцоо дуусдаг хуулийн нарийн зохицуулалт оруулна.
3. Төрд хохирол учруулсан бол нөхөн төлүүлнэ.
4. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй бол цагдаа, шүүхэд асуудлыг шилжүүлэн, албадан биелүүлүүлнэ.
Дөрөвдүгээрт. Төрийн албан хаагчийн хийж болохгүй 19 үйлдлийг хуулиар зааж өгнө. Үүнд:
1. Бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдыг дарамтлах
2. Албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусдаас шан харамж авах
3. Улс төрийн нөлөөнд автах
4. Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах
Тавдугаарт. Төрийн албан хаагч улс төрөөс ангид байна.
1. Төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох гэж буй иргэн намын харъяалалгүй байна.
2. Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох гэж буй хүн аливаа намын дэмжигч байж болно. Энэ талаар шинээр боловсруулсан Улс төрийн намын тухай хуульд тодорхой заасан байгаа.
3. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо хуулийн шалгуурыг хамгийн сайн хангасан нэг хүнийг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлнэ. Тухайн хүнийг томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан бол салбарын сайдтай Ерөнхий сайд хариуцлага тооцно. Ерөнхий сайд хууль биелүүлэхгүй бол тухайн Ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага тооцно.
Зургадугаарт. Төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон албан тушаалаас нь халах, чөлөөлөхийг зогсооно.
1. Улс төрийн албан тушаалтан шинээр томилогдсон тохиолдолд 3+2 зарчим буюу өөрийн шууд удирдлагад ажиллах зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч, үйлчилгээний хоёр албан хаагчийг л өөрчлөх эрхтэй. Яаманд үүнээс өөр халаа солих хийхийг хатуу хориглоно.
2. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулна.
3. Төрийн албанд иргэд сонгон шалгаруулалтын дагуу шинээр орох, хууль зөрчсөн, ёсзүйн алдаа гаргасан албан хаагчийг халах, тэтгэврийн насанд хүрсэн хүнийг чөлөөлөх боломжийг хангах үүднээс жилд нийт албан хаагчдын 10 хүртэлх хувийн нөхөн сэлгэлт хийж болно.
Долдугаарт. Төрийн албаны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, шилэн болгоно.
Төрийн алба нь өөрийн нэгдсэн мэдээллийн сантай байна. Төрийн албанаас чөлөөлөгдсөн, хариуцлага тооцсон тухай бүх шийдвэр олон нийтэд нээлттэй байна.
Наймдугаарт. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавина. Төрийн өндөр албан тушаалд томилогдохоор сонгон шалгаруулалтад оролцож буй нэр дэвшигчдэд иргэд хөндлөнгийн хяналт тавина. Иргэд төрийн байгууллага албан тушаалтнаас байгууллагын жилийн нэгдсэн тайланг нэхэх эрхтэй.
Есдүгээрт. Төрийн албаны зөвлөлийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй, улс төрийн нөлөөнд автсан албан тушаалтанд хариуцлага ногдуулна.
Аравдугаарт. Төрийн албаны тухай хуулийн тогтвортой байдлыг хангаж ажиллана. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ерөнхий сайд томилогдсоноос хойш нэг жилийн дотор, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн өмнө Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт тусгажээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хууль 7 бүлэг, 41 зүйлтэй бол шинээр боловсруулагдсан хуулийн төсөл нь 17 бүлэг, 57 зүйлтэй болж өөрчлөгджээ. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан 61 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа аж.