Өнөөдөр Төрийн ордонд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Энэ үеэр салбар хороод төлөвлөсөн ажлын биелэлтээ танилцуулсан юм.
Наадам болоход 17 хоног үлдсэн. Гэтэл энэ жилийн зүүн жигүүрийн түрүү магнайд хоёр отгон Дархан аваргын хэн нь зогсох нь тодорхойгүй байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн маргаан дахин давтагдаж болзошгүй гэсэн үг юм.
Өнөөдөр болсон хуралд Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга, Бөхийн холбооны орлогч дарга Д.Довдон оролцсон. Тэрээр “Бидний санааг зовоосон нэг асуудал байна. Цэргийн баяраар Дархан аварга Г.Өсөхбаяртай уулзахад “Би энэ жил Зүүн жигүүрээ манлайлна. Өнгөрсөн онд би наадамчин олноо хүндэтгэн баруун жигүүрт зогссон” гэж хэлсэн. Түүнтэй дахин уулзаагүй байна” гэсэн нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууныг бухимдуулав.
Энэ асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өмнөх хурлаар ч хэлэлцсэн. Хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан оролцож, “Ерөнхийлөгч Дархан аваргуудад цол олгохдоо А.Сүхбат аваргын үнэмлэхийг 8, Г.Өсөхбаяр аваргынхыг 9 гэж дугаарласан нь учиртай” гэсэн юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Дархан аварга А.Сүхбат зүүний магнайг тэргүүлнэ гэж шийдвэрлэжээ.
Харин Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) өөр байр суурьтай байна. Тэд Ерөнхийлөгчийн тамгын газар бөхчүүдийн эрэмбийг тогтоодог байгууллага биш гэсэн юм. Харин холбоо нь ТББ-ын статустай тул аль байгууллагын гаргасан шийдвэр эрх зүйн илүү чадамжтай вэ гэдгээрээ маргааныг шийдвэрлэхээр оролдож болзошгүй байна.
МҮБХ 2004 онд 20 бөхөд нэг зэрэг харцага цол олгож байжээ. Ингэхдээ тэдгээр бөхчүүдийг амжилтынх нь дагуу эрэмбэлсэн жишиг энэ удаад ч хүчинтэй гэж үзэж байгаа юм.
Дахин сануулахад өнгөрсөн оны долдугаар сард Ерөнхийлөгч зарлиг гарган, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цолыг нэг дор гардуулсан. Ингэхдээ чухам хэнд нь түрүүлж шагнал гардуулах болон цаашид тэдний хэн нь зүүн жигүүрийг манлайлах талаар МҮБХ-той огт зөвшилцөөгүй байна. Тус холбоо дүрмээ баримтлахыг хүсч байгаа ч энэ маргаан бидний эрх мэдлээс гарлаа гэсэн юм.
Өнөөдөр болсон хурлын үеэр нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Иймд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Дархан аваргуудын асуудлыг дахин хэлэлцэхээр тохиролцлоо. Дархан аварга А.Сүхбат өнгөрсөн даваа гарагт ярилцлага өгөхдөө энэ жилийн наадамд зодоглоно гэдгээ мэдэгдсэнээр маргааны эхлэл тавигдсан юм.