Монголын бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар нийт бэлчээрийн 65 хувь нь өөрчлөгдөж доройтсон болохыг тогтоосон байна. Үүнээс бэлчээрийн даац, сэргэх чадавхид нь зохицуулан ашиглавал хамгийн наанадаж гурван жилийн дотор нөхөн сэргэх боломжтой бэлчээр ердөө 40 хувийг эзэлж байгааг судалгаа харууллаа.
Харин харьцангуй бага, хэмжээгээр нь жишвэл нийт бэлчээрийн долоо орчим хувь нь байгалийн аясаар эргэн сэргэх чадвараа бүрэн алдаж цөлжихөд хүрсэн гэсэн цочроосон дүн гарчээ.
Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх зөвлөгөөн 2015 оны 5 сарын сарын 28-д болж зургаан жилийн туршид Ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Газрын харилцаа геодези зураг зүйн газар хамтран хийсэн судлагааны ажлыг дүгнэн хэлэлцлээ.
“Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий салбарын хувьд бэлчээрийн чанарын асуудал маш чухал ач холбогдолтой. Учир нь энэ салбар нь хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн ажлын байр, орлогын эх үүсвэр гээд олон чухал зүйлсийг багтаадаг” гэж ХХАА-н сайд Р. Бурмаа хэлсэн үгэндээ онцоллоо.
Малын бэлчээр ихээхэн доройтож байгаа нь Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд нөлөөлж буйг судалгаа тогтоосон.
Уур амьсгалын өөрчлөлт болон хур тунадас багассаж, малын тоо хэт ихээр өсөж байгаа зэрэг нь Монгол орны нийт бэлчээр нутаг, түүний дотор хойд болон төвийн бүсийн бэлчээр эрчимтэй доройтоход үлэмж нөлөөлж байна.
Иймээс үндсэн төлөв байдлаа алдалгүй харьцангуй соргогоороо байгаа бэлчээрээ тогтвортой барих, доройтсон бэлчээрийн олон наст үет ургамлын сэргэлтийг дэмжих, идэмж муутай болон ашиггүй зүйл ургамлын хувь хэмжээг бууруулах, хөрсний элэгдэл, эвдрэлийг богино хугацаанд эрчимтэй сааруулах ашиглалтыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бэлчээр, байгаль орчинд хор хөнлөөлгүй үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих шаардлага тулгарч байна. Гэвч, малын тоо бэлчээрийн даацаас үлэмж хэмжээгээр хэтэрсэн байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөтлөхөд хамгийн гол саад бэрхшээл нь болсоор байна.
Нөгөө талаас нь авч үзвэл Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлын үндэс суурь болсон бэлчээрийн ашиглалтыг уур амьсгал болон газрын бодлогын өөрчлөлтөд зохицуулан шинэ шатанд гаргах багагүй боломж байгааг уг тайланд онцолсон.
Тайлангаар Монгол орны нийт бэлчээрийн талаас илүү нь үндсэн төлөв байдлаа хараахан бүрэн алдчихаагүй, одоогийн ашиглалтын хэлбэрийг үндсээр нь өөрчилж чадваас 10 жилийн дотор сэргэн сайжрах боломжтой гэсэн дүн гарлаа.