Хэзээ ч юм бэ чихэнд хоногшсон П.И.Чайковскийн дотно хөгжмүүдээр сонороо мялааж, оюунаа цэнгүүлэнгээ “Хунт нуур”-т зочлох хувь надад тохиосон. Хүн хунгийн чуулахыг үзэгчийн суудал дээрээс тухлан таалсан би нэг л мэдэхэд цаг хугацаа, орон зайгаа хэдийнэ умартсан байв. 20 гаруй жил дуурийн энэхүү тайзыг эзэгнэж, үзэгчийн сэтгэлд олон дүрээрээ хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурийн тэргүүн гоцлооч Г.Цолмонг GoGo Cafe буландаа урьж ярилцаагүй бол балетчин хүний бусдын сэтгэл зүрхэнд хүрэхэд ямар их тэсвэр тэвчээр, хат, авьяас билэг шаарддагийг гадарлахгүй өнгөрөх байсан биз. Тэрбээр манай анхны балетын гоцлол бүжигчдийн нэг Ардын Жүжигчин О.Ганбаатарын охин бөгөөд 1992 онд ОХУ-ын Вагановагийн нэрэмжит балетын академийг дүүргэж, 1999 онд Ази Номхон далайн VII тэмцээнд шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч байжээ.
ТУЛТАЛ НЬ БҮЖИГЛЭЖ БАЙГААД Л “СУУЯ” ГЭХ ШИЙДЭЛД ХҮРСЭН
-“Хунт нуур”-ын 40 жилийн ойн бэлтгэлийг тань дуустал үзлээ. Та маш гайхалтай байлаа. “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцлох нь таны мөрөөдөл байгаагүй гэдэг?
-Хүн бүр “Хунт нуур”-т бүжиглэх хүсэлтэй байдаг. Би яагаад ч юм мөрөөдөж байгаагүй. Тиймээс ч шунаагүй. Тухайн дүрд тохирох, тохирохгүй бүжигчин гэж байна. Хүн өөрт зохихгүй хувцсаа өмсвөл ямар харагддаг билээ. Яг л тэр жишгээр мөрөөдөөгүй. Гэхдээ л би хоёр ч удаа гоцолж байсан. Арван жилийн өмнө “Хунт нуур”-ын 30 жилийн ойгоор. Өөрийгөө жаахан голонгуй л тоглосон. Хүмүүс сайхан хүлээж авсан л даа.
-Яагаад өөрийгөө голсон гэж?
-Уран бүтээлч хүн болгон өөрийгөө голж байдаг шүү дээ. Хэзээ ч болчихлоо гэж боддоггүй. Тэгж ч болохгүй. Гэсэн ч би бүжиглэсэн, муу байгаагүй. Тэр дүрийг маш чадварлаг бүтээсэн олон мундгуудыг үзсэн болохоор өөртэйгөө харьцуулдаг юм билээ.
-Та 2010 онд өгсөн ярилцлагадаа би 20 жил тайзнаа тоглолоо. Хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна гэж ярьсан байсан.
-Хүний боломж хязгааргүй юм байна лээ. “Би тэтгэвэртээ гарах болчихлоо” гэх сэтгэхүй чинь маш сонин. Чи төсөөлөөд үз дээ. Ямар сэтгэгдэл төрж байна?
-Төсөөлөгдөхгүй юм...
-“Чи болоогүй ээ, хаа ч байсан юм” гэж олон хүн хэлдэг байсан. Хүн өөрийнхөө боломж бололцоог сайн мэддэггүй юм байна лээ. Тэтгэвэртээ гарчихвал юу ч хийж чадахаа байгаад л гэртээ сууна гэж хамгийн түрүүнд бодно. Яг ийм бодолтойгоор хоёр жил явсан. Тэгээд гол дүрээ больж туслах болон өөрийнхөө чадах дүрд тоглоё гэж багшдаа хэлсэн. Гэсэн ч цаг нь болоод тэтгэвэртээ гарчихсан. Гэхдээ тайзаа орхиогүй бүжиглэж л байна. Бас Хөгжим бүжгийн коллежид тав дахь жилдээ багшилж байна.
-Балетчин хүнд авьяас бас чадвар оршин буй цагт насаар хязгаарлагдан тэтгэвэрт гарахгүй биз дээ?
-Тийм ээ. Тухайн хүний сэтгэлзүйгээс шалтгаалдаг юм билээ. Тэтгэвэрт гарах болоогүй бол би бүжиглэсээр л байна шүү дээ. Гэтэл яах аргагүй нэг, хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах нас болчихвол сэтгэл санаагаар өөрийгөө шууд унагачихаж байгаа юм. Саяхнаас л би өөрийгөө “Болоогүй юм байна. Гар хөл хөшсөн биш тултал нь бүжиглэж байгаад л “сууя” гэх шийдэлд хүрэн “Шарилжин дундахь цэцэг”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Жизель”-д гол дүр бүтээлээ.
БҮЖИГЛЭХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ УЧРААС ТЭР ЗЭРГИЙН ӨВДӨЛТИЙГ ДАВААД СУРЧИХСАН
-Та тэтгэвэртээ гарсан гэхээргүй, залуу охидоос дутахааргүй бүжиглэж байсан?
-Хүн өөрөө өөрийгөө голж, биеэ гаргууд хаяхгүй бол бүжиглээд л байна. Мэдээж олон жил бүжиглэсэн болохоор хөл, гар маш их өвддөг болчихсон. Манай балетчид дунд өвчингүй хүн гэж бараг байдаггүй. Бүгдийнх нь хөл, гар, нуруу ямар нэг хэмжээгээр өвддөг. Өнөөдөр л гэхэд би өвчин намдаах эм уугаад л бүжиглэж байна. Хөндлөнгөөс харахад бид эрүүл мэт харагдавч биедээ асар их ачаалал, өвдөлтийг мэдэрч байдаг. Үүнийг заавал энд дэлгэн ярих шаардлагагүй ч бидний амьдрал тийм л байдаг.
-Та бүхний энэ их тэвчээр, хөлс хөдөлмөр үзэгчдэд үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэлийн таашаал авчирдаг...
-Заримдаа бие хэчнээн өвдөвч тайзны ард хамаг ачаагаа орхиод инээгээд л гардаг. Урлагт дуртай, бүжиглэхгүй байж чадахгүй учраас тэр зэргийн өвдөлтийг даваад сурчихсан.
-“Хүн төрдөггүй, буй болдог юм” гэж үг байдаг. Таны хувьд урлагт хэзээнээс “буй болов”?
-Хүн болгон өөр байх. Гэхдээ бидний амьдралын шатлал болгон янз бүр байдаг. Зарим хүн сургуулиа төгсөөд нэг дүрд амжилттай тоглочихоод “өөрийгөө мундаг болчихлоо” гэж бодох нь бий. Яг л ийм байдлаар хүн өөртөө барддаг. Миний хувьд бардаж байсан удаагүй. Харин ч өөрөөсөө ихийг хүсээд голох нь дийлэнх. Энэ нь муу биш. Харин ч ахих зам юм болов уу гэж хардаг.
-Сургуулиа төгссөнөөр балетчин болчихгүй заавал театрын тайзнаа гарах ёстой гэдэг?
-Хүн болгон янз бүр. Сургуулиа төгсөөд шууд гоцлооч болох нэг нь байна. Олон жил шаардах нь ч бий. Би 1992 онд Ленинградын Вагановагийн нэрэмжит Балетын академийг дүүргэж ирээд 1995 онд том хүүгээ төрүүлснийхээ дараа театртаа бүжиглэж эхэлсэн. Их хожуу гэсэн үг л дээ. Миний бүх зүйл нь тэгширсэн ид үе 27-32 нас юм болов уу гэж боддог. Тухайн үед “Алтан хараацай” гэж олон улсын бүжгийн жүжгийн тэмцээнд оролцоод түрүүлж байлаа. Миний мэргэжлийн хувьд хамгийн харамсалтай зүйл бол нас явах тусам толгой нь ажиллаад илүү ихийг ухаарч хийх боломжтой болдог. Бие нь залуугаараа үлддэг сэн бол...
“ЖИЗЕЛЬ”-Д АСАР ИХ ЖҮЖИГЛЭЛТ, МЭДРЭМЖ ШААРДДАГ НЬ НАМАЙГ ДУРЛУУЛДАГ ЮМ ШИГ
-Цаг хугацаа өнгөрөх тусам мэргэжлийнхээ утга учрыг ойлгож, илүүтэй дурладаг юм болов уу?
-Тийм ээ. Ажлынхаа амтыг мэдэрнэ гэх юм уу даа. Хамгийн багадаа таван жил ажиллаж байж энэ амтыг гадарлана. Залуу байхад тайзан дээрх амьдрал салхи шуурга шиг л өнгөрдөг. Би “Жизель”-д хэчнээн ч олон тоглосон юм, мэдэхгүй. Залуудаа энэ дүрд тоглох ёстой л гэж боддог байж. Гэтэл одоо шал өөр. Дүрдээ орох болгондоо л өөр мэдрэмжтэй байна. Илүү амьд бүтээнэ гэх юм уу даа.
-Таны хамгийн хайртай дүр Жизель байх аа. Дурлах болсон шалтгаан нь юу юм бэ?
-Бүжиглэхээс илүү асар их жүжиглэлт, мэдрэмж шаарддаг нь намайг дурлуулдаг юм шиг. Ариунаас ариун сэтгэлээ бусдад өгч хууртаад сэтгэлийн шаналалд автаж буй бүсгүйн дотоод зөрчил, нандин хайрыг нээх нь гайхалтай мэдрэмжийг өгдөг. Ер нь Жизельд бүх хүн л дурладаг. Харин тэд өөрийнхөөрөө нээдэг.
-Амьдралдаа Жизель шиг дурлаж байв уу?
-Мэдээж хүүхдүүдийнхээ эцэгт л дурлаж байсан. Гэхдээ амьдрал, тайз өөр.
ЖУЛЬЕТТАД ТОГЛОЖ ДУУССАНЫХАА ДАРАА ДҮРЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ ЗОВСОН
-Дүрдээ орчихоод гарч чадахгүй шаналах үе байсан уу?
-Би “Ромео Жульетта”-д тоглож байхдаа яг тийм байдалд орж байсан. Жульетта бол жүжигчнээс маш их ур чадвар шаардсан, эмгэнэлт дүр. Нэг удаа би дүрээсээ гарч чадахгүй, жингүйдээд л маш сонин мэдрэмжтэйгээр хэсэг явсан. Энэ амьдрал утгагүй ч болох шиг... Би яагаад дүрээсээ гарч чадахгүй байгаа юм бол гэж гайхаад л... Төсөөлөн хэлэхэд маш хэцүү мэдрэмж... Би тухайн үед дүрдээ орох гэж их олон сар бэлдсэн л дээ. Багш минь “Та хоёрын харц биш байна. Чи хайртай хүн рүүгээ ингэж хардаг юм уу” гээд л загнана. Тэгээд тэр харцыг толиноосоо их ч хайсан...
-Дүр бүтээнэ гэдэг их амаргүй ажил юм аа. Бараг л хамтрагчдаа уусаж, дурлаж байж л үзэгчдийн сэтгэлд хүрсэн жүжиглэлтийг хийх байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Хамтрагчдаа уусаж, дурлах хэрэгтэй болно. Гадны бүжигчид партнёртойгоо хамт амьдарч бие биеэ сайтар судалж, ойлголцдог. Гэтэл бид одоо хамт амьдрах нь хаашаа ч юм. Хааяа залуу бүжигчидтэй бүжиглэхээр “Чи над руу худлаа хараад байна ш дээ, Чи найз охиноо ингэж тэвэрдэг юм уу” гээд л загнана шүү дээ.
-Бүтээж байсан дүрүүдээс чинь хамгийн хэцүү нь?
-Дон Кихот юм уу даа. Эхэлснээсээ авахуулаад дуусах хүртлээ байнгын үсрэлт, эргэлтийг хийдэг. Маш эрч хүч шаарддаг л даа.
-Таны хувьд ямар бүжгэн жүжгийн аянд сэтгэл илүүтэй хөдөлдөг вэ?
-“Спартак”, “Жизель” гээд л их олон... Яаж тэр сайхан ая, аялгуу хөгжмийн зохиолчоос гардаг юм бол доо.
-Тайзан дээр гарах мэдрэмж?
-Хүнд таван мэдэрхүй байдаг гэвэл тайзан дээр бүгд “асчихдаг”. Тэнд ямар хэцүү гээч... Хоёр талаас хурц гэрэл нүд гялбаад л шал харагддаггүй. Тэр үед эгшиглэж буй хөгжмөө сонсож, хөдөлгөөнөө онож, хамтрагчаа мэдэрнэ гээд л бүхий л мэдэрхүйгээ ажиллуулах шаардлага гарна. Алдаа гаргах эрхгүй... Орон зайгаа мэдэрнэ... Бид урагшаа харж байсан ч дөрвөн нүдтэй юм шиг хоёр талаа давхар харж байдаг. Бараг л хойноо нүдтэй юм шиг орон зайгаа мэдэрч бүжиглэнэ гэсэн үг.
БАЛЕТЫН УРЛАГИЙГ СОНГОСОН ХҮҮХДҮҮДЭД БАГА НАС ГЭЖ БАЙДАГГҮЙ
-Балет таны амьдралд юу өгөв?
-Тэсвэр, хатуужил... 11 настай байхдаа 600 хүүхэдтэй өрсөлдөж, шалгарсан 12 хүүхдийн тоонд ороод Орос руу сургуульд явж байлаа. Бид нар хагас цэрэгжилтийн байдалд амьдардаг байсан. Тэр амьдралын хэмнэл хат суулгасан юм болов уу. Тиймдээ ч хэр баргийн зүйлд шантраад байдаггүй, гүргэр л дээ. Тэр их өвдөлт, өвчнийг сөрж бүжиглэдэг учраас хэр баргийн зүйлийг тоохоо больчихдог. Гэхдээ олонх дунд шантрамтгай хүмүүс байдаг л даа. Сайхан бие хаа, авьяастай хэр нь л нугарчихдаг. Гол нь залхуугаа давах хэрэгтэй. Хүн л хойно залхуурах үе гарна. Гэлээ гээд “би залхуурч л болохгүй” гээд өөрийгөө босгох нь чухал. Хүнийг хойш нь татдаг зүйл бол залхуу байдал. Би шавь нартаа “Залхуурч л болохгүй. Эсвээс чи хоёр алхам хойшилно” гэж хэлдэг.
-Та бол Ардын жүжигчин О.Ганбаатар гуайн охин. Өсөж төрсөн орчин чинь яах аргагүй энэ мэргэжилд хөтөлсөн байх?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь ээж, аавтайгаа дуурийн театрт л бага насаа өнгөрүүллээ. Алтан үеийнхээ одуудтай бужигнаж өссөн. Аав намайг балетчин болно гэхэд “Яах юм, тэнцэхгүй” гээд л голдог байсан. Би л дур сонирхлоороо шалгуулаад тэнцчихэж билээ.
-Бусад хүүхдүүдийн адил эрхэлж, тоглож өнгөрөөгөөгүй л байх даа?
-Балетын урлагийг сонгосон хүүхдүүдэд бага нас гэж байдаггүй. Хамгийн аймаар нь бид бага насаа гээчихдэг. Хүүхдүүд ээж, аавынхаа хажууд эрхэлж, үеийнхэнтэйгээ тоглож өнгөрөөдөг бол бид гэрээсээ хол өглөөнөөс орой хүртэл зогсоо чөлөөгүй хичээллэдэг байлаа. Эргээд бодохоор яаж тэр бүхнээ давснаа гайхаж шантардаг. Одоо байсан бол аль хэдийнэ хаяад явчихсан байгаа даа.
-Тэгэхээр хэр баргийн шүүмжлэлд эмзэглэдэггүй байх даа?
-Бид чинь хар багаасаа л шүүмжлүүлж ирсэн. Орос багш нар хөх няц болтол нь яс маханд мэдрүүлнэ шүү дээ. Тэгээд тэр хөх няцаа арилгахын тулд сонгино хувааж байгаад л арьсаа үрдэг байв.
-Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг?
-Балетын хувьд авьяасгүй бол хол явахгүй. Хэчнээн хөдөлмөрлөөд хувин хувингаар хөлсөө урсгаад ч нэмэргүй.
-Охиндоо өөрийнхөө мэргэжлийг өвлүүлнэ гэж боддог уу?
-Өө, ёстой үгүй. Угаасаа миний охин тохирохгүй. Харж байгаа биз дээ, бондгор булцгар... Манай мэргэжлийн шалгуур өндөр шүү дээ. Хөлийн хурууных нь урт нарийныг хүртэл шалгаж авна. Хөлийн долоовор хуруу нь урт байвал бүжиглэхэд их хэцүү. Ихэнхдээ тэгшхэн хуруутай хүмүүс тохиромжтой байдаг. Бүр ээж аавынх нь галбирыг хүртэл судална. Харин манайх хүн ам багатай шалгуулж байгаа хүүхдүүд цөөн учир шаардлагад 100 хувь нийцэх хүүхэд ховор.
ШАВЬ НАРЫНХАА АМЖИЛТЫГ ҮЗЭГЧИЙН СУУДЛААС ХАРЧИХВАЛ ТЭГЭЭД Л БОЛЛОО
-Таны хувьд дэлхийд алдартай олон тайзан дээр бүжиглэсэн байх. Хамгийн үнэтэй нь?
-Миний төгссөн сургууль буюу Санкт-Петербургийн Мариинский театрын тайз. Дэлхийд маш үнэтэй тайз шүү дээ. Тухайн үед сурч байсан болохоор үнэ цэнийг нь тэр бүр мэддэггүй байж. Миний хувьд халуун дулаан, сэтгэлд хамгийн ойр тайз юм даа.
-Хамгийн сүүлд хэзээ очив?
-Төгссөнөөсөө хойш ер очоогүй. Сургуульд байхдаа олон ч удаа тоглолтонд орж байлаа. Хааяа очмоор л санагддаг. Гэвч зав олдохгүй юм.
-Сурч байх үед танд ямар мөрөөдөл байв. Эргээд харахад дутуу орхисон зүйл байдаг уу?
-Мэдээж сурч байхдаа бүхий л сонгодогуудын гол дүрд тоглох юмсан гэж мөрөөддөг байлаа. Харин энэ хугацаанд тэрхүү мөрөөдлөө биелүүлсэн. Хунт нуур, Щелкунчик, Дон Кихот, Нойрсож буй гүнж, Ромео Жульетта гээд л бүгдэд нь гол дүр бүтээсэн. Мөрөөдөлдөө хүрчихсэн гэж боддог. Одоо шавь нарынхаа амжилтанд хүрэхийг л хармаар байна. Хийдгээ хийж, авах гавьяа шагналаа ч авчихлаа. Өөр юунд шунах юм бэ. Найман шавийнхаа амжилтыг үзэгчийн суудлаас харчихвал тэгээд л боллоо.
ГАДНЫНХАН “ЯМАР АЙМААР ОРЧИНД БҮЖИГЛЭДЭГ ЮМ БЭ” ГЭЖ УУЛГА АЛДСАН