АНУ-ын SpaceX хувийн компанийн эзэмшилд байдаг Falcon 9 пуужинг Флорида муж улсын Канавералын хошуунаас энэ сарын 28-нд хөөргөсөн юм. Гэвч пуужин хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дотор дэлбэрчээ. Тодруулбал хөөрснөөсөө хойш 139 секундийн дараа дэлбэрсэн юм.
Тус пуужин Америкийн Олон улсын сансрын станцад нисгэгчгүй сансрын хөлөг Dragon болон хоол унд, хүчилтөрөгч зэргийг хүргэж өгөх ёстой байжээ.
Үүнээс гадна Америкийн сансрын нисгэгчид задгай сансарт гарахын тулд шаардлагатай төрөл бүрийн хоёр тонн гаруй тоног төхөөрөмжийг Олон улсын сансрын станцад хүргэж өгөхөөр тээвэрлэж явсан аж.
Пуужингийн хэлтэрхий нь Атлантын далайд унасан бөгөөд тэдгээрийг олох, цуглуулахаар Америкийн эрх баригчид хайлтын баг илгээсэн байна.
Ослыг мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл Falcon 9 пуужинг хөөргөхгүй юм байна.
Эх сурвалж: ВВС