Өндөр барилга, том гүүрэн дээрээс биедээ утас бэхэлсэн нэгэн үсэрч байгааг Bungee Jumping гэдэг. Анх 1979 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хоёр залуу 101 метр өндөртэй Клифтон гүүрэн дээрээс үсэрч энэхүү спортын хөгжлийг тавьжээ.
Тэгвэл Белгичүүд энэ явдлаас 36 жилийн дараа анхны утасгүй Bungee jump-ийг туршив. Цахилгаан соронзон орон үүсгэж, зориулалтын хувцас өмсгөсөн залуу өндөр барилга дээрээс хэрхэн үсэрч байгааг хараарай.
Шинжлэх ухаан, эрсдэлтэй спорт хоёр нийлээд ийм үр дүнд хүрсэн гэдэг гайхалтай. Гэхдээ нэг зүйлийг тодруулахад энэ туршилт биш, жинхэнэ үсрэлт ч биш. Харин маш ухаалгаар шийдсэн, тун сонирхолтой, хүний анхаарал татсан сурталчилгаа юм.
Илүү ойлгомжтой тайлбарлахад өнгөрсөн гуравдугаар сард Ikea компани утасгүй цэнэглэгч бүхий гэрийн тавилга худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдэж байсан бол ийнхүү анхны сурталчилгаагаа цацжээ.
Сурталчилгааны төгсгөлд гол дүрийн залуу гар утсаа утасгүй цэнэглэгч дээр орхиж байгааг хараарай.