Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Олон улсын зээлдүүлэгчдийн санал болгосон хэмнэлтийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг долдугаар сарын 5-нд явуулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.
Тэгвэл бүх нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг тус улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос албан ёсоор баталсан байна.
Ерөнхийлөгч ийнхүү шийдвэр гаргасан нь сөрөг хүчний дургүйцлийг ихэд хүргэв. Тэд тус үйлдэл Үндсэн хуульд харш, түүнчлэн төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгджээ.
Үүнээс гадна ййм санал асуулга явуулах нь Грекийг Евро бүсээс гарахад хүргэнэ гэж сөрөг хүчний гишүүд мэдэгдсэн байна.
Сануулахад Грек улс Европоос дахин санхүүгийн тусламж хүссэнтэй холбогдуулан энэ сарын 25-нд Грекийн эрх баригчид болон гадаадын зээлдүүлэгчид хэлэлцээ хийсэн юм. Гэвч ээлжит хэлэлцээ үр дүнгүй дуусч, талууд тохиролцож чадаагүй.
Олон улсын валютын сангийн төлөөлөгчид тэтгэврийг бууруулж, нэмүү өртгийн татварыг нэм гэсэн шаардлагыг Афинд тавьж байгаа нь талуудын хооронд ихээхэн санал зөрөлдөөн үүсгэж байгаа юм.
Ирэх сарын 5-нд болох бүх нийтийн санал асуулгаар ЕХ, ОУВС, Европын төв банкний шаардлагыг хүлээн авах эсэхээ шийдэх аж.
Эх сурвалж: РИА Новости