Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Монголын цорын ганц циркийн сургууль шатсан харамсалтай хэрэг гарсан. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч гагнуур хийж байсантай холбоотой гэж үзэж байгаагаа тус сургуулийнхан онцолсон юм.
1894 онд баригдаж 1940 онд циркийн сургууль болсон энэхүү барилгад Монголын циркчдийн түүхэн замнал хадгалагдаж байсан билээ. Одоогоор шалтгаан нь тодорхой болоогүй байгаа галын улмаас барилга шатаж түүхэн баримтууд устсан төдийгүй, улсын тодотголтой циркийн сургуулийнхан бэлтгэл хийх байргүй болсон.
МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн 75 жилийн ой энэ онд тохиож байгаа нь гэдгийг сургуулийнхан дурдсан юм. Өнөөдөр тус сургуулийнхан хэвлэлийн бага хурал зарлаж “Бэлтгэлээ хийх байртай болохыг хүсэж” буйгаа онцлов.
60 гаруй хүүхэд суралцаж байгаа тус сургууль ирэх намар орох элсэн орох 35 хүүхдээ бүртгээд авчихсан байжээ. Харин одоо тэд байргүй. Түүнчлэн циркийн сургуулийнхан 75 жилийнхээ ойг тохиолдуулан олон арга хэмжээ төлөвлөөд байсан ч одоогоор зохион байгуулах эсэх нь тодорхойгүй болжээ.
Ирэх жил төгсөх байсан ангийнхан 22 дугаар төгсөлт бөгөөд төгсөх ангийнхан тасралтгүй бэлтгэл сургуулилт хийх ёстойг онцолсон юм. Одоогийн байдлаар хүүхдүүдээ наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл амраагаад байгаа бөгөөд багш нар энэ хугацаанд бусад асуудлаа шийдэхээр ажилласаар байх болно гэв.