Грекийн эрх баригчид долоо хоногийн хугацаагаар банкуудыг хааж, ямар ч гүйлгээ хийхгүй байх шийдвэр гаргажээ.
Түүнчлэн ATM-аас өдөрт ердөө 60 евро авч болох лимит тогтоожээ. Гэхдээ дээрх шийдвэр жуулчдад хамаарахгүй аж.
Европын Төв банк Грекийн банкуудад үзүүлэх яаралтай тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар шийдсэний дараа Грекийн эрх баригчид ийнхүү шийдвэр гаргасан гэж ВВС дамжууллаа.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас иргэдийг тайван байхыг уриалж, банкан дахь тэдний бүх хадгаламж хамгаалагдсан байгаа гэдгийг хэлсэн юм. Учир нь сүүлийн долоо хоногт Грекүүд данснаасаа нэг тэрбум гаруй евро авчээ.
Грекийн эрх баригчид энэ сарын 30 буюу маргааш хүртэл Олон улсын валютын санд 1.6 тэрбум евро төлөх ёстой. Хэрэв төлж чадахгүй бол Грек улс дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрэх юм.
Сануулахад Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Олон улсын зээлдүүлэгчдийн санал болгосон хэмнэлтийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг долдугаар сарын 5-нд явуулах санал гаргасан.
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард тус санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС