УИХ-ын дарга З.Энхболд ч өнөөдөр /2015.06.29/ Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхжээ.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн уулзалтын эхэнд, Би дэлхийн түүхийн хуудаснаа Монголын эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн гайхамшигтай түүхийг бүтээсэн танай улсад айлчлан ирж байгаа нь зол завшаан юм. Монгол болон Мьянмар улсууд нь ижил төстэй олон талуудтай.
Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын харилцаа хурдтай хөгжиж байгаа бөгөөд өндөр хэмжээний айлчлалуудын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой гэжээ.
Хоёр орны харилцааг зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар хязгаарлах бус, парламент болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал юм. Өнгөрсөн жил Мьянмарын Парламентын дарга Тура Шве Манн Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр тантай уулзалт хийсэн нь үр өгөөжтэй байсан. Мөн таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад айлчлан ирэхийг урьж байна.
Монгол Улс АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох гэсэн танай улсын зорилтуудыг бид дэмжинэ. Мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагаан дээр тулгуурлан цаашид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуулиудад Монгол Улсыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Мьянмар Улсад, Мьянмарын Парламентын дарга 2014 онд Монгол Улсад тус тус айлчилж байсан. Мьянмарын Парламентын даргын Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцааг идэвхжүүлэх, хууль тогтоох байгууллага хооронд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.
Энэ завшааныг ашиглан, Мьянмарын Парламентын дарга Тура Шве Маннд халуун мэндчилгээ уламжилъя. Монгол, Мьянмарын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Мьянмарын Парламенттай ойр дотно хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-д Монгол, Мьянмарын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдсан тул Мьянмарын Парламентад ч мөн адил Мьянмар, Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдана гэдэгт итгэж байна гэв.