Сагсан бөмбөг сонирхогч залуусын дундах, зун цагийн хамгийн том тэмцээн болох 2015 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн УАШТ өнөөдөр Хан-Уул дүүргийн спорт зааланд эхэллээ.
Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь, ихээхэн өргөн хүрээг хамардаг, хүүхэд залуусын хамгийн хүлээдэг тэмцээний нэг юм.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 29 баг, эмэгтэй 8 баг өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Хэнтий, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг аймгуудаас гадна, Нийслэлийн Багануур, Налайх дүүргээс багууд хүрэлцэн иржээ. Мөн Спрайт Супер Лигийн хүчирхэг багууд болон Хөгжлийн лигээс ч багуудын төлөөлөл байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.
Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг найм баг нь цаашид наймдугаар сард болох “А” зэрэглэлийн УАШТ-нд оролцох эрхээ авах юм. “А” зэрэглэлийн УАШТ-нд Үндэсний Супер Лигийн багууд тамирчид шууд оролцох эрхтэй бөгөөд “Б”-н Улсын Аваргаас шалгарсан баг тамирчид, дээд лигийн шилдэг тамирчидтай хурд хүчээ сорин, тоглох боломжыг олгодог юм.
Өнгөрсөн жил энэхүү “Б” зэрэглэлийн УАШТ-нд ИНЕГ-н баг түрүүлж байсан бол, Мон Магнет баг мөнгөн медаль, Хасу Мегаватт баг хүрэл медаль хүртэж байсан.
Тэмцээн Хан-Уул дүүргийн спорт зааланд өдөр бүр өглөө 08.00 цагаас эхэлнэ. Тэмцээний аварга, алт, мөнгө, хүрэл медальтнууд энэ сарын 5-нд тодорно.