Манчестер Юнайтед болон Эвертон клубын тоглогч асан Фил Невилл ирэх улиралд Испаний шилдэг багуудын нэг Валенсиа клубын туслах дасгалжуулагчаар ажиллахаар боллоо.
Валенсиа клубын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа Португаль мэргэжилтэн Нуну Эспириту Сантугийн туслахуудын нэг Иан Катро Испаний багийг орхих болсноор сарьсан багваахайнууд түүний оронд ажиллах мэргэжилтний эрэлд гараад байсан юм.
Тус багийн туслах дасгалжуулагчаар ажиллах мэргэжилтэнг багийн эзэн, Сингапурын бизнесмэн, тэрбумтан Петер Лим сонгосон бөгөөд Петер Лим нь мөн Английн сонирхогчдын лигийн Сэлфорд Сити багийн 50%-ийг эзэмшдэг юм байна. Сэлфорд Сити багийг Сингапурын бизнесмэнээс гадна алдарт 92 оныхон (Фил Невилл, Гари Невилл, Ники Батт, Пол Скоулз, Райан Гиггз) хамтран үүсгэн байгуулж байжээ.
Валенсиа клуб өөрсдийн цахим хуудаснаа “Манчестер Юнайтед болон Эвертон клубын тоглогч асан, Олд Траффордод Дэвид Мойес, Райан Гиггз нарын туслахаар ажиллаж байсан эрхэм бидэнтэй нэгдэж, хөлбөмбөгийн арвин их мэдлэг, туршлагаасаа хуваалцахаар боллоо” хэмээн бичсэн байна.
Фил Нэвилл карьерынхаа туршид Английн Премьер Лигт нийт 505 (Манчестер Юнайтед, Эвертон) тоглолт, харин шигшээ багийнхаа төлөө 59 тоглолтод оролцож байсан.