“Google” компаниас технологийн компаниудын дунд зарласан сар луу төхөөрөмж илгээж, тэндээсээ дэлхий рүү дүрс бичлэг явуулах “XPrize” тэмцээнд олон улсын 10 гаруй компани оролцож байна.
“Google” компани саран дээр бусдаас түрүүлж хамгийн эхэнд төхөөрөмжөө буулгаж, цаашаа 500 метр аялан, дэлхий рүү өндөр чанартай бичлэг илгээсэн технологийн компанид 20 сая ам.долларын шагналыг санал болгож байгаа юм. Харин саран дээр ус илрүүлсэн тохиолдолд шагналын сан дахин дөрвөн сая ам.доллараар нэмэгдэх ажээ.
Гэхдээ тэмцээнд оролцож байгаа компаниуд энэхүү даалгаврыг биелүүлэхийн тулд зарцуулах нийт хөрөнгийн хэмжээ нь шагналын сангаас бараг долоо дахин өндөр гарна гэж тооцоолж байна. Оролцогч компаниудын хувьд уг тэмцээнд зөвхөн шагналынх нь төлөө бус цаашид өндөр өсөлттэй байх боломжит зах зээлд анхдагч нь байхын тулд оролцож байгаа гэж хэлж байгаа юм.
Япон, АНУ, Бразил, Энэтхэг болон Германы багууд тэмцээнээр дамжуулан саран дээр олборлолт хийх зах зээлд байр сууриа эзлэхийг хичээж байгаа аж. Энэхүү зах зээл ердөө 10 жилийн дотор 1.9 тэрбум ам.долларт хүрч өснө гэж “London Economics” тооцоолжээ.
Тэд саран дээрээс цагаан алт, бусад газрын ховор элемент олборлож, тэмцээний хүрээнд хийсэн нээлтдээ тулгуурлан аялал, жуулчлал ч зохион байгуулах боломжтой гэж үзэж байна.
Дээрх зах зээлд Элон Маскын “Spacex”, Ричард Брансоны “Virgin Galactic” компаниуд аль хэдийн нэвтэрч, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийгээд байгаа юм.