Нэг хэсэг хөгшин залуугүй амандаа аялдаг байсан “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” дууг дуулсан дуучин Д.Намсрайноров "Сарны саруултайд" хэмээх шинэ дуу гаргажээ.
Тэрбээр энэ дууныхаа клипийг дүрсжлүүлэх уралдааныг энэ сарын 9-26-ны хооронд зарласан юм.
Тэгвэл дуучин Д.Намсрайноров уралдааны шилдэг оролцогчид, фенүүдтэйгээ өнгөрсөн бямба гарагт “Нарны орон” жуулчны баазад дуулж хуурдаж, тоглон наадаж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. Мөн энэ үеэр “Сарны саруултайд” шинэ дууныхаа клипийг дүрсжүүлэх уралдааны шилдгийн шилдэг оролцогчдыг шалгаруулсан юм.
Уралдаанд нийслэлчүүдээс гадна хөдөө орон нутгаас, сонирхогч, мэргэжлийн хүмүүс гээд дуучин Д.Намсрайноровын шүтэн бишрэгчид идэвхтэй оролцлоо.
“Сарны саруултайд” дууны клипийг дүрсжүүлэх уралдаанд 50 гаруй бүтээл ирснээс фэйсбүүк хуудсанд хамгийн их лайк, шэйр цуглуулсан шилдэг 8 бүтээлийг сүүлийн шатанд шалгаруулж авчээ.
Мэргэжлийн хүмүүс эдгээрээс шилдгийн шилдэг гурван клипийг шалгаруулж, шагнал гардууллаа. Эхний байрт Өвөрхангай аймгаас ирсэн оролцогч Д.Ганбаатар шалгарч, хайртай дуучныхаа гараас хурдан удмын үрээ бэлгэнд авсан юм.