Үндэсний тэргүүлэгч компаниудын нэг "Макс Групп" дэлхийн хамгийн анхны зочид буудлын сүлжээний брэнд болох "Холидэй Инн" зочид буудлыг Улаанбаатар хотод байгуулахаар боллоо.
Энэхүү брэндийг эзэмшигч "Интерконтиненталь Хотэлс Групп"-ийн Борлуулалт хариуцсан захирал Алексей Коробкин болон "Макс Групп"-ийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд нар өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
"Холидэй Инн" зочид буудлыг Чингэлтэй дүүрэгт шинээр баригдсан "Макс Групп"-ийн барилгад байгуулах бөгөөд ирэх оны эхээр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.
"Интерконтиненталь Хотэлс Групп"-ийн Борлуулалт хариуцсан захирал Алексей Коробкин "Өнөөдөр түүхэн арга хэмжээ тохиож байна. Бид нэгэн шинэ улсад шинэ зочид буудал барих гэж байна. "Интерконтиненталь Хотэлс групп" нь зочид, харилцагчдаа нэн тэргүүнд тавьдаг учраас зочид буудлын сүлжээнд дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлсэн. Франчайзинг гэрээгээр "Макс групп"-ийг сонгоод урт удаан хугацаанд ажиллах гэж байгаадаа баяртай байна" гэлээ.

"Макс Групп"-ийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд "Ирэх оны эхээр Чингэлтэй дүүрэгт барьсан 20 давхар барилгадаа 170 өрөөтэй "Холидэй Инн" зочид буудлыг ашиглалтанд оруулна. "Интерконтиненталь Хотэлс Групп"-тэй хамтран ажиллаж байгаадаа туйлын баяртай байна" гэлээ.
"Холидэй Инн" брэнд нь 1952 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан АНУ-ын анхны зочид буудлын сүлжээ юм. Нийт 210419 өрөө бүхий 1154 зочид буудлын салбаруудтай бөгөөд дэлхийн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын төв гэгддэг хотуудад оршдог ажээ.
Бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр зорчиж буй зочид нэг удаагийн төлбөр, бүх үйлчилгээ гэх хандлагыг илүүд үзэх болсон нь сүлжээ зочид буудлын үзүүлж буй үйлчилгээтэй нийцэж байгаа бөгөөд үүнийг дагаад дэлхийн улс орнууд эх орондоо ийм төрлийн зочид буудлуудыг байгуулах сонирхолтой болсон.
Дашрамд дуулгахад "Интерконтиненталь Хотэлс Групп" нь дэлхийн 100 оронд 9 брэндийн 4900 зочид буудал ажиллуулдаг бөгөөд нийт 722575 өрөөтэй дэлхийд тэргүүлэх зочид буудлын сүлжээ юм.