2016 оны олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Чингис хаан” Гранпри тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог энэхүү тэмцээнд 35 орны олимп, дэлхийн аваргын медальтнууд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна.
Зөвхөн ОХУ-ын баг бүрэлдэхүүнд гэхэд л Лондонгийн олимпийн гурван аварга болох Арсен Галстян, Мансур Исаев, Хайбулаев Тагир нар багтжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300 оноо, дэд аварга 180 оноо, хүрэл медаль 120 оноо, шагналт V байр 80 оноо, шагналт VII байр 64 оноо нэмэх юм.
Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээнийг МОНГОЛ КОНТЕНТ компани 10 жилийнхээ ойн хүрээнд ивээн тэтгэн оролцож байна.
Мөн GoGo News агентлаг тэмцээнийг англи, монгол, орос хэлээр ШУУД ДАМЖУУЛАН хүргэхээр бэлтгээд байна.
Та бүхэн ЭНД ДАРЖ "Чингис хаан Гранпри тэмцээнтэй холбоотой мэдээллүүдийг хүлээн аваарай.
Ингээд долдугаар сарын 3-5-нд "Буянт-Ухаа" спортын ордонд дэлхийн шилдгүүд өрсөлдөх энэхүү Гранприг сонирхон үзэж, эх орон нэгтнүүдээ дэмжин уухайлцгаая.