Дэлхийн хамгийн богино хугацаанд хурд авсан дээд амжилтыг Porsche 918 Spyder загвар эзэмшдэг. 2,2 секундэд 100 км/цаг хурдалсан энэ машины урд гарна гэдэг том даваа. Тэгвэл Сан Францискод гарааны бизнесээ эхлүүлж буй нэгэн гурван хэмжээст төхөөрөмжөөр хэвлэсэн машин илүү хурдан байж чадна гэдэгт итгэж байгаа аж.
Энгийн машинаас бараг 10 дахин хөнгөн бүтээжээ
Divergent Microfactories компани хөнгөн цагаан, карбон материал ашиглан хэвлэсэн машин 635 кг жинтэй бөгөөд 100 км/цаг хурд авахын тулд хоёр орчим секунд зарцуулна гэжээ.
Түүнчлэн машины их биеийг гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж ашиглан бүтээсэн ч хөдөлгүүр нь Мичиганд байрлах компанийн үйлдвэрлэсэн 700 морины хүчтэй турбо хөдөлгүүр аж.
Хэдийгээр машин хоёрхон секундийн дотор 100 км/цаг хурдлах чадалтай ч ганц хоёрхон удаа л ашиглаж болох юм байна. Харин Porsche 918 Spyder загвар өдөр алгасахгүй 2,2 секундэд 100 км/цаг хурдлах билээ.
Гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжийг өнөөдөр автомашин үйлдвэрлэгчид зарим нэг эд ангиудыг үйлдвэрлэхэд ашиглаж, цуглуулагч нар олдохгүй хэсгийг нь хэвлэж авч байна.
Харин машиныг тэр чигээр нь хэвлэнэ гэдэг өртөг, зардал хэмнэж, бага материал ашиглах боломж бүрдүүлнэ.