Украинд болж буй нөхцөл байдалтай холбогдуулан Канад улсын Засгийн газрын зүгээс ОХУ-ын 14 компани болон гурван хувь хүнд Канад нэмж эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байна. Канадын Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн Ерөнхий сайд Стивен Харперийн мэдэгдэлд ийнхүү дурджээ.
Түүнчлэн Крымын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж, хориг арга хэмжээ авсан байна.
Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт нэгдэн орсны дараа Канадын эрх баригчид тус газар нутгийг ОХУ-д эзлэгдсэн гэж нэрлэх болсон юм.
Канадын Ерөнхий сайд Стивен Харперийн хэлснээр нэмж хориг арга хэмжээ авах шийдвэрийг холбоотнуудтайгаа хэлэлцэх шийдсэн гэв.
Канадын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд мэдээлснээр шинэ хоригт Евразийн Залуучуудын холбооны удирдагчид Александр Дугин, Павел Канищева, Андрей Коваленко нар өртжээ. Харин компаниудаас газрын тос, байгалийн хийн салбарт ажиллаж байгаа "Газпром", "Газпром нефть", "Сургутнефтегаз" болон "Транснефть" зэрэг компаниуд багтжээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС