Сүүлийн үед ОХУ ч тэр, Украин ч тэр улс төрийн маргаандаа Монголыг ашиглах болсон явдал анхаарал татаж байна. Хоёр сарын өмнө Украин Монголоос нөхөн төлбөр шаардсан хэмээн Оросын нэгэн сэтгүүлч тоглоом болгон өгүүлэл бичиж байсан билээ. Харин энэ удаа Украины нэр нөлөө бүхий улс төрч Антон Геращенко олон нийтийн сүлжээндээ бичсэн зүйл олны анхаарлын төвд байна.
Тун удахгүй Оросын Ерөнхий прокурорын газраас 100 гаруй жилийн өмнө худалдагдсан Аляскийн талаархи гэрээг хүчингүй болгох нь гарцаагүй хэмээн Украины депутат Антон Геращенко бичжээ.
Саяхан ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас Крымыг Украинд шилжүүлсэн явдал хууль бус хэмээн мэдэгдсэн юм. Үүний хариуд А.Геращенко ийнхүү бичжээ “Төрийн Думын депутатуудын санаачлагаар Ерөнхий прокурорын газар тун удахгүй II Александр хааны 1867 онд АНУ-д Аляскийг худалдсан гэрээг хууль бус хэмээх нь гарцаагүй” гэжээ.
Газар нутгийн маргааныг зохицуулахын тулд эрт дээр үеийн түүхийг эргэн харах хэрэгтэй хэмээн А.Геращенко санал болголоо. “Түүхч Несторын бичиг баримтыг сөхөж үүний үндсэн дээр Московийн ванлиг Киевийн Оросоос салсан явдал хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн Киевийн ван Юрий Долгорукийн удамыг хайх хэрэгтэй” хэмээжээ.
“Түүхэн шудрага ёсыг тогтоох” үүднээс Сибирийг эзэмших эрхийг Монголд эргүүлэн өгөх шаардлагатай хэмээн А.Геращенко үзэж байна. “Бүгд найрамдах Монгол ард улсын (улсын нэрийг эндүүрсэн бололтой) ардын хурлын депутатууд Ерөнхий прокурорт яаралтай хандаж өнөөгийн ОХУ-ын Урал орчмын газар нутаг Алтан Ордынх болохыг нотлох хэрэгтэй” гэдгийг тэрээр онцлов.
Эх сурвалж: asiarussia.ru