Грекийн эрх баригчид өнөөдрийн дотор Олон улсын валютын санд /ОУВС/ 1.6 тэрбум евро төлөх ёстой. Гэвч Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ОУВС мөнгө шилжүүлэхгүй хэмээн Reuters агентлаг тус улсын Засгийн газрын төлөөлөгчийг иш татан мэдээллээ.
Ингэснээр Грек улс Евро бүсээс гарах эрсдэл нэмэгдлээ гэж шинжээчид дүгнэж эхэллээ. Учир нь Грекийн засгийн газар санхүүгийн тусламжийн хөтөлбөрөө сунгуулахын тулд олон улсын зээлдэгчдийн зүгээс тавьсан шаардлагыг хүлээн авахгүй бол дэмжлэг үзүүлэх талаар ямар нэг хэлэлцээ хийхгүй гэж ЕХ-ны эрх баригчид мэдэгдээд байна.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Олон улсын зээлдүүлэгчдийн санал болгосон хэмнэлтийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг долдугаар сарын 5-нд явуулах хуулийн төслийг өргөн барьж, дэмжигдсэн.
ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард тус санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск бүх нийтийн санал асуулга Грекийн өрийн тухай хэлэлцээний явцад нөлөөлж чадахгүй гэж жиргэсэн юм.
Ципрас эдийн засгийн хатуу бодлогыг эцэслэнэ гэсэн амлалтаасаа ухрах эсвэл ЕХ-г орхих гэсэн хоёр сонголтын өмнө тулж ирээд байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС