Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарын мэдээллийг сонсчээ. Одоогоор
- Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 33.5 хувь,
- Дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл 23 хувь,
- Цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 32 хувьтай байна.
Ирэх жил бичин жил гарна. Бичин жилийн өвөл зудтай, хүндхэн болдог тул Засгийн газраас ийнхүү өвөлжилтөд анхаарч эхэлжээ. Ирэх долоо хоногт ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд 21 аймгийн засаг дарга нартай энэ асуудлаар цахим хурал зохион байгуулах юм байна.
Ирэх сард цаг агаар +35 хэм хүртэл халах төлөвтэй байна. Гэтэл өвөл -35 хэмийн хүйтэн 7 хоног үргэлжилбэл мал бөөнөөрөө үхдэг.
Засгийн газрын ахлах референт Н.Батсуурь “Мал зун намартаа л энергиэ нөхдөг. Зуны гурван сард л малаа таргалуулах шаардлагатай. Өмнө нь малчид малаа отроор таргалуулдаг байлаа. Ингэж 2-3 жилийн турш хур тарга суулгадаг байсан. Гэтэл туршлагагүй малчдын мал арай гэж онд ордог, жин нь цөмөрчихдөг. Зунаас зуны хооронд л мал нь амьдардаг. Ирэх сард цаг агаар +35 хэм хүртэл халах төлөвтэй байна. Гэтэл өвөл -35 хэмийн хүйтэн 7 хоног үргэлжилбэл мал бөөнөөрөө үхдэг. Иймд одооноос малын давс хужраа бэлтгэх шаардлагатай” гэсэн юм.
Тэрээр зуд гэж юу болох, өнгөрсөн жилүүдэд байгалийн энэ гамшигт үзэгдэл манай улсад ямар хохирол учруулсан талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Цас их орж, эрс хүйтэрснээс цаг агаарын байдал хүндэрч, бэлчээрийн мал аж ахуйн хэвийн ажиллагаа алдагдаж, мал сүрэг зутран турж, олон тоогоор үхэж хорогдох нөхцөл бүрдэхийг ерөнхийд нь зуд гэж ойлгодог. Судалгаанаас харахад алдарт 1944-1945 оны зудаас хойш 1966-1967, 1976-1977, 1983-1984, 2000-2003, 2008-2010 онуудад өвөлжилт хүндэрч, олон тооны мал хорогдож байсан байна.
Их хэмжээний цасан бүрхүүл тогтох, хэт хүйтрэх, мал идэш, тэжээлээр дутагдаж, алдсан энергээ нөхөж чадахгүй болоход зуд боллоо гэж дүгнэнэ.
Ирэх жилийн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул Засгийн газраас иргэдэд дараах зөвлөгөөг өгч байна.
- Мал сүргийг оторлон таргалуулахад цаг нартай уралдан ажиллах
- Өвөлжих газраа эртнээс сонгож, малын хашаа, саравчийг засаж, дулаалан, хүйтний цохилтоос малаа хамгаалах бэлтгэл хангах
- Өвс хадлан, тэжээлийг бүхий л бололцоо, нөөцөө дайчлан бэлтгэх
- Малын хэвтэр, бууцыг байнга хуурай байлгах, солих нөөцтэй болгох замаар энергийн алдагдлыг аль болох бага байлгах
- Түлш, хоол хүнс, дулаан хувцас, хэрэгцээт зүйлсээ хангалттай базаах, нүүдэл, суудлаа эрт зохицуулах, найр наадмыг хязгаарлах