Хятадын нутаг дэвсгэрээр өнгөрөх “Сибирийн хүч” хийн хоолойн үргэлжлэлийг “СNPC” компани барьж эхэллээ. Уг хоолой Хэйхэ хотоос эхэлж Шанхай хотыг чиглэх юм байна. Хоолойн анхны гагнаасыг хийх зөвшөөрлийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Жан Гаоли нар цахим уулзалтын үеэр олгосон юм.
Москва, Бээжин хоорондын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх бөгөөд цөмийн эрчим хүчийг хамаарах болно гэдгийг Д.Медведевын онцоллоо. Хоолой тавих ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх бөгөөд тээврийн хонгилыг Оросын зүүн бүст байгуулснаар Азийн бусад түншүүдтэй хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх гэнэ.
“Сибирийн хүч” хоолойн тусламжтай шатдаг хийн экспортыг бид нэмэгдүүлээд зогсохгүй Алс Дорнод болон Зүүн Сибирийн бүс нутгийг хангах ажиллагааг түргэсгэх юм. Энэ бол бидний чухал зорилтын нэг. Олон тооны хот, тосгоныг хийгээр хангах үүднээс хоолойн чиглэлийг сонгосон.
Ингэснээр бид хүмүүсийн ахуй амьдралыг дээшлүүлээд зогсохгүй хүрээлэн байгаа орчныг сайжруулж, шинэ ажлын байр бий болгож, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” хэмээн Д.Медведев онцолсон байна.