Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан ч хэвлэлийн бага хурал зарлаагүй юм.
Харин яг долоо хоногийн өмнө УИХ-н гишүүн Ш.Түвдэндорж “Эхнэр нөхөр салдаг, эрүү өвдөг ч салдаг” хэмээн эрс шийдэмгий мэдэгдэж, АН МАН-тай байгуулсан гэрээгээ эргэж харж байгааг дуулгасан. Үүнээс хойшхи долоо хоногийн хугацаанд АН-ын удирдлагууд ямар нэг шийдэлд хүрсэн, эсэхийг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс лавласан юм.
Тэрээр “Хэн ийм юм яриад байгаа юм бэ. АН-ыг Засгийн газраас гаргах нь зүйтэй гэдэг шийдвэр гараагүй.
Харин бусад намуудтай байгуулсан гэрээг эргэн харж, дүгнэх үүргийг намын гүйцэтгэх зөвлөлд өгсөн юм.
Ажлын хэсэг томилон, гэрээг дүгнэнэ. Түүнээс хувь гишүүдийн үзэл бодлыг харгалзахгүй” гэв.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ-д суудалтай нам болон намын бүлэгтэй байгуулсан гэрээний хэрэгжилт хангалтгүй байна, МАН Засгийн газарт хамтран ажиллах болсноор Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хууль гэх мэт чухал хуулиудыг явуулалгүй, албан тушаалд хүн томилох л ажил хийж байна гэж дүгнэсэн юм.
МАНАЙ НИЙГЭМ ХАР ЦАГААНЫ ЯЛГАРАЛГҮЙ БОЛЧИХСОН
Харин АН-ын гишүүд дээрх асуудлаар дараах тайлбарыг өглөө.
БХБ-ын сайд Д.Цогтбаатар "Засгийн газрын гишүүд чадахаараа л ажиллаж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ бид болохгүй байна, хүнд байна гэж хаяагаа манаагүй. Бие биеэ ойлгон ажиллах ёстой. Хэрүүлтэй айлын хүүхэд жаргалгүй гэдэг. Үнэхээр тохиролцохгүй бол салаад явах нь зөв. Засгийн газрын гишүүд дунд бол ямар ч асуудал гараагүй".
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Юуны өмнө парламентын засаглал гэж юу болохыг ойлгох хэрэгтэй.
Бид ард түмний төлөөлөл. Сонгогчид бидэнд хяналт тавих үүрэг ноогдуулсан.
Өнөөдөр үүссэн нөхцөл байдал парламент үүргээ биелүүлж чадахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл хяналтгүй болчихсон. Сөрөг хүчний байр суурь харагдахгүй байна. Засгийн газрын бодлого ч тодорхой биш. Хар цагааны ялгаралгүй, өнцөг гарахгүй байна. Сонгууль хүртэл жилийн хугацаа байна. Нэгэнт олон түмний сонголт учраас АН ачаагаа үүрээд яваг. Харин бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд хяналтаа тавиад явбал парламентат ёс бэхжинэ. Одоогийн байдлаар удаан явбал парламентат ёсоо үгүйсгэсэн хэрэг болно. Цаашлаад засаглалын өөр хувилбар руу шилжих ч аюултай. Хаантай болох уу, хатуу ерөнхийлөгчтэй болох уу гээд эхэлж болзошгүй. Иймд эрх баригчид, сөрөг хүчин нь тус тусдаа байвал олон нийт зөв мэдээлэл авна” гэсэн юм.
Тэрээр албан тушаалтнууд томилохоос өөр ажил хийгээгүй гэсэн шүүмжлэлд дараах тайлбарыг өглөө. “Хэн хэнийхээ хүчийг сулруулах гэсэн ийм оролдлого байдаг. Энэ байх л асуудал. Бид хамтарсан учраас л зарим яамыг МАН харицсан”.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Гэрээг дүгнэх нь зөв. Манай намын 6 сайд Засгийн газарт ажиллаж байна.
Эрх мэдэл өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Эцэст нь ингэж олон юм ярих байсан юм яах гэж уйлан дуулан гуйсан юм бэ.
Хамтарч ажиллаж чадахгүй бол АН санал тавих хэрэггүй байсан. АН бодит үнэнээ л хэлэх хэрэгтэй. Муур хулгана болох шаардлагагүй. АН, МАН-ын аль аль нь засгийн эрх барьж, улс орныг удирдаж байсан туршлагатай. Сүүлийн 2 жилд эрх баригчид эдийн засаг сайн байна л гэцгээж байсан. Харин бид засагт нэгдсэнээр эдийн засгийн үзүүлэлтүүд муудсаныг ил тод болгосон. Бодит мэдээлэлтэй байж л зөв шийдвэр гаргана” гэсэн юм.
МАН бид гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа бол АН-ын гүйцэтгэх зөвлөл МАН-ынханд хугацаа өгч, ирэх сарын 10 хүртэл харна гэсэн юм.