1929 оны гуравдугаар сарын 19-нд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн тэр нэгэн хүүг Монголын яруу найрагт агуу их хувь нэмрээ оруулна гэж хэн мэдэх билээ. Их Нацагдоржоос хойно Монголын яруу найрагт гарч ирсэн хамгийн том яруу найрагч болох Бэгзийн Явуухулангийн хөшөөг энэ удаад онцолж байна.
Би хаана төрөө вэ?, Тэхийн зогсоол, Сохор зоосны дууль гээд түүний алдартай бүтээлүүдийг мэдэхгүй хүн, цээжилж өсөөгүй хүүхэд одоо байхгүй биз. Тэгвэл 2011 оны зуны дунд сард удаан хүлээлгэсэн түүний хөшөө Чингэлтэй дүүрэгт тодруулбал 23-р сургуулийн урд цэцэрлэгт хүрээлэнгийн хамт сүндэрлэжээ.
Дэлгэсэн ном мэт хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэнд Б.Явуухуланг сандал дээр сууж байгааг дүрсэлсэн бөгөөд ирсэн хүмүүс зураг авахуулахад тохиромжтой байлгах үүднээс хажууд нь зайтай, энгийн хүн авираад гарчхаж болохоор өндөртэй хийсэн юм байна.