“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн Хойд Азийн чуулга уулзалт тав дахь өдрөө Монгол улсад үргэлжилж байна. Энэ сарын 2 хүртэл үргэлжлэх тус чуулга уулзалтад бүс нутгийн зургаан орон, олон улсын байгууллага, Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл 250 гаруй залуус оролцож байна. Хэл, соёл, үндэс угсаа, улс орон өөр ч эдгээр залуусыг сайн үйлс, сайн дурын оролцоо, нэг эх дэлхийн амар амгалангийн төлөөх хүсэл зорилго нь нэгтгэж буй юм.
“Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн чуулга уулзалтыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо санаачлан, БОНХАЖЯ, Монголын сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Монголын Залуучуудын холбоо, Дэлхийн энхийн их наадам, Дэлхийн Залуу Манлайлагчдын Академи байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. Тус чуулганд Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөний дарга, НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хорооний төлөөлөгч, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд М.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Оюун, Дэлхийн залуу манлайлагчдын академийн ерөнхийлөгч Ейчин Ли, Шинэ Зеландын Крайстчэрч хотын сайн дурын хөдөлгөөний зүтгэлтэн Сэм Жонсоноос гадна БНСУ, Япон, Хятад, Орос, Австрали, Малайз, Киргизстан, USA зэрэг улсаас сайн үйлсийн манлайлагч залуучууд оролцоо.
Зүүн Хойд Азийн форумаар сайн дурынхныг чадавхижуулах, сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, залуучууд бизнес эрхлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо сайн дурынхны хүчээр хамгаалах, сэргээх зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, хамтын хүчээ нэгтгэн, харилцан туршлага солилцлоо. Энхийн бүтээн байгуулалтын үнэ цэнэ, нийгмийн хөгжилд сайн дурын оролцоог нэмэхэд энэ чуулган шинэ түрлэг, шинэ давалгаа болж байна. Чуулга уулзалтын хүрээнд орон орны сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчид Улаанбаатараар аялж, мод арчлан, услах эко ажил хийхээс гадна Монголын түүх, соёлтой танилцах хөтөлбөрүүд өдгөө үргэлжилж байна.
Форумаас дараах үр дүнгүүд гарсан нь маш олзуурхууштай бөгөөд цаашид хэрэгжих тодорхой төлөвлөгөөтэй байгаагаараа давуу талтай юм. Үүнд:
Ази, Номхон далайн энх тайван хөгжлийн хөдөлгөөний Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь төвийг Монголд байгуулна.
-Ногоон ирээдүйд хүрэхийн тулд бүс нутагтаа зорилго, санал санаачилга нэгтэй хувь хүн албан байгууллагуудтай хамтран, цахим платформ үүсгэх замаар олон улсын сайн дурынхны эко зуслан, сургалтуудыг эхлүүлэх цаашлаад дэлхийн дулаарал, цөлжилт, агаарын болон хөрсний бохирдол, усны асуудалд анхаарал хандуулж, уул уурхайн төслүүдийн нөхөн сэргээлт дээр хяналт тавихаар төлөвлөсөн нь чуулганы үр дүнгийн эхний алхам юм.
-Мөн сайн дурын үйл ажиллагааны эрхзүйн орчныг бий болгоход ажлын хэсэг томилж, сайн дурынхны хуулийн төслийг өргөн барих хийгээд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ардын элч” хөтөлбөр болон төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод сайн дурын үйл ажиллагааг дэмжих талаар тусгагдсан заалттай хэрхэн уялдуулах талаар тодорхой төлөвлөгөө гаргалаа.
-Залуу сайн дурынхныг хөгжүүлж, Засгийн газрын бодлого хөтөлбөрийг дэмжихэд үндэсний сайн дурыхны оролцоог нэмэгдүүлэн, гамшгийн эрсдлийг бууруулах, боловсрол эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээг үзүүлж, олон улсад сайн дурынхныг томилох зэрэг зорилго бүхий Үндэсний сайн дурынхны Корпусыг байгуулахад Aзи Номхон далайн энх тайван хөгжлийн хөдөлгөөн болон Монголын Залуучуудын холбоо хоёр талт санамж бичигт гарын үсэг зурлаа.
-Мөн тус санамж бичигт Улаанбаатарын уриалгыг ажил хэрэг болгох, Бангкокын тунхаглалыг үргэлжлүүлэх механизмийг бий болгох, нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, хүчин чадлыг ашиглах зэрэг чухал зорилтуудыг ажил хэрэг болгохоор Ази, Номхон далайн энх тайван хөгжлийн хөдөлгөөний Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь төвийг Монголд байгуулахаар боллоо.