Индонезийн Суматра арлын хойд хэсэг дэхь Медан хотод тус улсын зэвсэгт хүчний Hercules C-130 онгоц осолдож, үүний улмаас онгоцонд сууж явсан 113 хүн бүгд амиа алджээ.
Тэдний 12 нь багийн гишүүн, үлдсэн 101 нь зорчигчид байсан аж.
Индонезийн нисэх хүчний командлагч Агус Суприатна “Харамсалтай нь онгоцонд байсан бүх хүмүүс амиа алдсан” гэж мэдээлжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр одоогийн байдлаар 49 хүний цогцсыг олсон байна.
Цэргийн тээврийн онгоц Hercules С-130 нь өнөөдөр /06.30/ Бунгуран арал дахь цэргийн баазыг чиглэн нисэж явахдаа хөөрснөөсөө хойш хоёр минутын дараа Медан хотоос таван км-ийн зайд байрлах зочид буудал, орон сууцны барилгад унаж осолдсон юм.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.