Татварын ерөнхий газрын дэргэд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төсөл хэрэгжиж байна. Энэ системийг зах зээлд нэвтрүүлэхэд технологийн бэлэн байдлыг хангах, хууль хэрэгжиж эхлэх өдөр үүсэх хүндрэлийг урьдчилан төлөвлөх, түүнийг багасгах, олон нийтэд системийг таниулах зорилгоор туршилт хийж байгаа аж.
Энэ дагуу “Баянзүрх худалдааны төв”-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийг туршиж байна.
Үүнд “Баянзүрх худалдааны төв”-ийн борлуулагч буюу НӨАТ-ын урамшууллын системд холбогдсон цэгүүд оржээ. Тухайн цэгээс худалдан авалт хийн, баримт авсан иргэд хамрагдах боломжтой.
Өнөөдөр 14.00 цагт Сангийн дэд сайд С.Пүрэв туршилтын ажилтай танилцах бөгөөд уг туршилт өнөөдөр дуусна.
Туршилтад хамрагдсан цэгийн тоо 70 хүрчээ.