Грекийн хямрал дэлхий нийтийн анхааралд дахин өртөж эхэллээ. 2009 оны сүүлчээр эхэлсэн Грекийн эдийн засгийн хямрал 2010 он гарсаар улам даамжирсан. Үүний дараа ийнхүү Олон улсын валютын сан /ОУВС/, Европын холбооноос Грекийн төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг сайжруулахад зээл, тусламж олгосон юм. Хэдийгээр олон улсын байгууллага тус улсад хөрөнгө оруулалт, зээл өгч буй ч эрх баригчид хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж өрийн хямралаасаа гарах үүрэг хүлээсээр ирсэн.
Европын банк болон ОУВС-д нийтдээ 300 тэрбум еврогийн зээлтэй Грек улс сүүлийн хэдэн жилийн турш маш олон өөрчлөлт, зохицуулалт, төрийн албан хаагчдын таналт хийж ирсэн. Тухайлбал Грек улсын төсвийн алдагдал өнөөдрийн байдлаар түүхэн хэмжээ болох 20 хувиар, цалин хөлсний хэмжээ 37 хувиар буурчээ. Түүнчлэн тэтгэврийн хэмжээг 48 хувиар танаж, төрийн албан хаагчдын тоог гурав дахин багасгасан юм.
Грекийн Засгийн газар болон Евро бүсийн эрх баригчид Грекийн зээлийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгах хэлэлцээрт өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд хүрсэн нь энэ долоо хоногт дуусаж байгаа юм.
Иймээс Грекийн эрх баригчид Европоос дахин санхүүгийн тусламж хүссэнтэй холбогдуулан ОУВС-ийн төлөөлөгчид тэтгэврийг бууруулж, нэмүү өртгийн татварыг нэм гэсэн шаардлагыг Афинд тавьж байгаа нь талуудын хооронд ихээхэн санал зөрөлдөөн үүсгээд байгаа юм.
Грек улс Европын банк болон ОУВС-д нийтдээ 300 тэрбум еврогийн зээлтэй.
Грек ОУВС-д өчигдөр /06.30/ гэхэд 1.5 тэрбум евро төлөх ёстой байсан ч өрөө хугацаандаа төлөөгүй. Грекийн Засгийн газар ЕХ-той тохиролцсон төсвийн хэмнэлтийн хатуу бодлогоо явуулахгүй бол Европын холбоо Грекийг евро бүсээсээ хөөж ч магадгүй гэж олон улсын хэвлэлүүд бичих болов.
ГРЕК ЕВРО БҮСЭЭС ГАРВАЛ...
Грек олон улсын зээлдүүлэгч нартай санхүүгийн тусламж үзүүлэх шинэ нөхцөлийг тохиролцохоор оролдож байгаа ч одоогоор төдийлөн амжилт олохгүй байна. Грекчүүдийн олонх нь улс орноо Евро бүсэд үлдээсэй гэж байгаа юм.
Хэрэв ЕХ болон Грекийн эрх баригчид тохиролцоонд хүрч чадахгүй бол грекчүүд еврогоос татгалзан үндэсний валют драхмаг эргэлтэд оруулна гэж Францын Atlantico сонины эдийн засгийн мэргэжилтэн Николя Гетцманн бичиж байна.
Шинэ валют эргэлтэд орсон ч драхмагийн евротой харьцах ханш 40 хувиар суларна гэж таамаглаж байгаа юм. Иймээс ханш нь буусан валюттай, дампуурсан Грек тодорхой хугацаанд дэлхийн санхүүгийн зах зээлээс тусгаарлагдана. Олон улсын хөрөнгө оруулагч нар шинэ валют, Грекийн Засгийн газарт итгэх болсон цагт л улсын шинэ үнэт цаас гаргах асуудал босч ирэх юм.
Грек шинэ мөнгө тэмдэгттэй болсноор гадаадын жуулчид болон экспортлогчид л хожиж болзошгүй. Тухайлбал, Грект амрах дуртай германчууд эсвэл оросуудад хувьд нутгийн архи “Метакса”-г хямдхан амтлах боломжтой болж магадгүй. Мөн Грек рүү импортлож байгаа гадаадын бараа бүтээгдэхүүний үнэ ч өндөр болно. Жишээлбэл, шинэ Засгийн газар улс орноо цахилгаанаар тасалдуулалгүйгээр хангаж чадах эсэх нь одоогоор таамаг төдий. Оросоос нефть, байгалийн хий авлаа гэхэд ханш нь буурсан шинэ валютаар төлж чадах эсэх нь бас л эргэлзээтэй юм.