УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Тагнуулын ерөнхий газраас зарлан дуудах хуудас дахин ирүүлжээ. Тэрээр энэ асуудлаар өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандсан байна. Уг албан бичигт “... Тус бичгийг хүлээж аваад тагнуулын байгууллагын үйлдлийн талаар Ерөнхий сайд танаас тодруулахад “Би ярилаа, очих шаардлагагүй” гэсэн хариулт авсан.
Өнөөдөр /өчигдөр/ ТЕГ-аас дахин зарлан дуудах хуудас ирүүлжээ. Энэ газар нь Ерөнхий сайдын шууд харъяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга гаргаж өгнө үү” гэжээ. Ийнхүү Н.Алтанхуяг гишүүнтэй холбоотой гэх хэрэг нэлээд өндрөө авч байгаа бололтой. АТГ-ынхан түүнийг Ерөнхий сайд байхад нь зөвлөх байсан Л.Гансүхэд холбогдох “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлээд байгаа юм.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байсан Г.Дэнзэнг 17 тэрбумын тендерт өөрийн компаниа шалгаруулсан гэх хэргээр 461 дүгээр хорих ангид хориод 43 хонож байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Дэнзэн хоригдсоноосоо хойш 10 кг турсан гэнэ.
Түүнчлэн экс Ерөнхий сайдыг АТГ-аас хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаад байна. ТЕГ-аас дээрх хэргүүдтэй холбогдуулан дуудсан уу, эсвэл өөр асуудал байгаа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.