Наадмын үеэр 850 аж ахуй нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулахаар болжээ.
Үүнээс Цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 250 цэг ажиллах бөгөөд үүнээс 80 орчим нь хоолны үйлчилгээ явуулах юм.
Энэ жилийн хувьд хоолны цэгүүд нь цахилгаанаа шингэрүүлсэн хийн түлшээр шийдэх болсон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас хийн баллонуудад шинжилгээ хийж шаардлага хангаагүйг нь хэрэглэхийг хориглохын сацуу үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хийн түлш ашиглах, аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, зөвлөгөөг өгчээ.
Харин иргэдийн хувьд машины бүхээгээр худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байх магадлал өндөр тул худалдан авалт хийхээс зайлсхийхийг зөвлөж байна.