Өчигдөр Индонезийн Медан хотод цэргийн онгоц осолдож амиа алдсан хүмүүсийн тоо 122 хүрсэн тухай эрх баригчид мэдэгдлээ. Геркулес C-130 онгоц хоёр байшин, нэг зочид буудал мөргөж унасан бөгөөд амьд үлдсэн хүн үгүй гэж эмээж байна.
Амиа алдсан хүмүүсийн цогцсыг гаргах ажиллагаа шөнө дунд зогссон бөгөөд нас барагсдын дунд нэг бага насны хүүхэд байжээ. Одоогийн байдлаар онгоц осолдсон газарт явж байсан хэн нэгэн амиа алдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн онгоцны ослын шалтгаан тодорхойгүй хэвээр бөгөөд нүдээр харсан гэрчүүдийн ярьж байгаагаар онгоц хөөрөөд удалгүй осолджээ. 1964 онд үйлдвэрлэгдсэн Геркулес зорчигч тээврийн онгоц хэдий олон жил ашигласан ч хэвийн ажиллаж байсан тухай батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Индонезид цэргийн онгоц осолдож байгаа дөрөв дэх тохиолдол энэ бөгөөд батлан хамгаалах салбарт ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжүүдийн эдэлгээний хугацаа дууссан тухай их яригдах болжээ.
Мөн одоогоос арван жилийн өмнө Меданы нисэх буудлаас хөөрсөн Боинг 737 онгоц төд удалгүй сүйрч, онгоцонд сууж явсан 143 хүнээс гадна газарт явж байсан 30 хүн амиа алдаж байсан аж.