Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах талаар хэлэлцсэн.
Баяр наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуунаас бөхчүүдийн эрэмбийн талаар тодрууллаа.
-Наадмаар зүүний магнайд А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргын хэн нь гарах ёстой гэж шийдвэрлэсэн бэ?
-Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний бөхийн салбар хорооны дарга Батзоригт үүрэг өгсөн. Наадмаар барилдах бөхчүүдийг баяр наадам болохоос долоо хоногийн өмнө бүртгэх үүрэг өглөө. Энэ хуулиа мөрдөх ёстой. Наадмаар хэн хэн зодоглох нь тодорхойгүй байхад хэвлэлүүд хоёр талцуулж байна.
-Наадмаар бөхчүүдийн эрэмбийг яаж тогтоодог вэ?
-Наадмаас өмнө өнөөдрийн маргаан тодорхой болсон байх ёстой. Бид бөхийн салбар хорооны даргад үүрэг өгсөн. Нэгдүгээрт, бөхчүүддээ ёс зүйн кодоо сануул. Хоёрдугаарт, Үндэсний бөхийн холбоо эрэмбээ гаргана. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор салбар хорооны дарга хянаж баталгаажуулаад, шийдвэрээ бөхчүүддээ танилцуулах ёстой. Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн алхмуудыг хийнэ. Долдугаар сарын 10-ныг хүртэл тулгаж бүртгэхэд, бөхчүүдийн дунд энэ мэт үл ойлголцол гарвал шийдэх хугацаа байдаггүй. Тиймээс хуулийн дагуу бөхчүүүдийг долдугаар сарын 4-нийг хүртэл бүртгэх шийдвэр гаргасан. Наадмаар бөхчүүдийн эрэмбийн асуудлаар маргаан гаргаж, наадамчин олныг чилээхгүй байх талаар хатуу ярьсан.
-Хуульд хариуцлагын ямар зохицуулалт байдаг вэ?
-Баяр наадмын тухай хуульд тодорхой хариуцлагын зүйл байдаггүй юм билээ. Наадмын комисс санаачилгатай ажиллавал энэ асуудлыг шийдэж болно.