Наадмын үеэр ажиллах 700 орчим хоолны цэг хийн түлш ашиглах болсонтой холбогдуулан аюулгүй байдал хангах үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах сэрэмжлүүлгийг гаргалаа.
- Хийн тоног төхөөрөмжийн техник ашиглах дүрмийг хийн аж ахуйн байгууллагаас өгсөн зааварчилгааг мөрдөж ажиллах
- Хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын заавартай танилцаж, зориулалтын дагуу ашиглах,
- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахаас өмнө гадна үзлэг хийж, холбоосуудг хийн алдагдал мэдрэгч болон савангийн хөөсөөр шалгаж үзэх, хий алдагдал илэсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах,
- Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоны дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна
- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
- Шингэрүүлсэн хийн баллоныг байрлуулахдаа байгалийн салхижуулалттай агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
- Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
- Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
- Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
- Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
- Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
- Хийн баллоныг нарны гэрлийг шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
- Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд анхаарах зүйлс:
- Хийн тоног төхөөрөмжийг унтраах
- Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах
- Баллоны хаалтыг сайн хаах
- Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх
- Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино залгаа болохоос сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх
- Мэргэжлийн байгууллага буюу 105 дуудлага өгөх
Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс
- Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна
- Баллоны хаалт ямар ч согоггүй байна
- Баллоны багалгаажилтын хугацаа дуусаагүй байна
- Баллон бүрэн будагтай байх
Хийг тээвэрлэх, хадгалах
- Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ
- Хийтэй баллоныг унагаж болохгүй
- Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно
- Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална
Дараах баллоныг ашиглахыг хориглоно
- Баталгаажилтын хугацаа дууссан
- Хаах хэрэгсэл бүрэн бус
- Баллоны их биеийн 1/3 нь будаггүй
- Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй
- Металл хийцэд өөрчлөлт орсон
- Хүзүүвч болон суурь гэмтэлтэй