Усан сэлэлтийн спортын түүхэн дэх хамгийн алдарт тамирчдын нэг Майкл Фелпс өчигдөр 30 нас хүрлээ. Майкл Фелпс буюу “Загасан хүн” 1985 оны зургадугаар сарын 30-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод төржээ.
Тэрбээр долоон настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэсэн байна. “Барселона-1992” олимпийн наадмын үед усанд сэлэлтийн “А”-г заалгаж байсан тэрбээр Сиднейд 15-хан насандаа анхны олимпдоо оролцсон цөөхөн тамирчдын нэг.
Хэдийгээр тэр Австралиас медаль авч чадаагүй ч дельфин сэлэлтийн 200 метрт шилдгүүдийн явдаг хугацаанд зайгаа туулан, V байр эзэлж байв. Үүнээс таван сарын дараа Фелпс Японд болсон ДАШТ-ээс анхны алтан медалиа зүүн, дэлхийн дээд амжилтыг анх удаа шинэчилсэн юм.
Майклын энэ спортыг сонгох болсон нь түүний хоёр эгчийн нэг Уитнитэй холбоотой. Улсынхаа шилдэг тамирчдын нэг болж, 1994 оны ДАШТ-д оролцож байсан Уитни бага дүүгээ клубтээ дагуулж очсоноор ирээдүйн суут сэлэгчийн аугаа замналын эхийг тавьжээ.
Фелпс өдгөө олимпийн 22 медальтай бөгөөд тэдний 18 алт, 2 мөнгө, 2 хүрэл юм байна.