Өнөөдөр морин цаг эхлэхэд төв талбайд, түмэн олны нүдэн дээр сэвлэгээ үргээнэ гэж зар тараасан дуучин С.Жавхлан хэлсэн ёсоороо үсээ хайчилж, хусууллаа.
Улаан залаатай малгайтай, урт гэгчийн хар гэзэгтэй төрийн хар хүн шиг харагдаж байсан дуучин маань үсээ хусуулчхаад толгой нүцгэн зогсох нь хэлтгий захтай дээлтэй лам шиг л болсон.
Хадаг ороосон хайч өөрөө барьж байгаад үсээ хэсэг хэсгээр нь хэдхэн минутын дотор хайчилж орхино лээ. Харин дараа нь мэргэжлийн үсчин багаж хэрэгсэлтэйгээ гарч ирээд хусаж өгсөн.
Энэ үйлдлээ дуучин төрийг залуурдаж авч явж чадахгүй байгаа эрх мэдэлтнүүдийн эсрэг, улс төрийн золиос болгож буй сэвлэг үргээх арга хэмжээ гэж тайлбарлав. Сэвлэгээ үргээхээсээ өмнө “Би тэвчихгүй”, “Андгай” хэмээх хоёр дуугаа хадаасан юм.
- Дуулж дуусаад арга хэмжээгээ нээж хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэе -
Залуучууд Шараваа ах бид хоёрыг дэмжээд ирсэнд баяртай байна. Өнөөдөр бид хоёр луйварчдын эсрэг сэвлэг үсээ зориулна. Ерөнхий үйл ажиллагаа маань эхлэх гэж байна.Үүнд ямар нэг дэс дараалал,төлөвлөгөө байхгүй. Мэдрэмжээрээ зохицуулаад явчихна.
Яагаад сэвлэг үргээх, үсээ хусах болсон шалтгаанаа тайлбарлаж хэлье гэж бодож байна.
Өнөөдрийн нийгэмд байгаа зүйл бүгд болохгүй байна. Үүнийг бид бүгд мэдээд байна, тиймүү. Бүгд нэгнээсээ хамааралтайгаар, нэгэндээ гомдсон, атаархсан, жөтөөрхсөн, дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг учраа олохоо больсон. Эрх мэдэлтнүүд бидний төлөө гэж гарчхаад хар толгойгоо ухах биш Монголын толгойнуудыг ухаж зарахын төлөө явдаг болсон. Гадаадуудын бөгсийг долоож, гадаадуудтай үгсэн хуйвалдаж монголчууд биднийг гомдоох болсны учир өнөөдөр бид энд ирсэн юм. Миний хувьд монгол ёс заншлаа, өвөг дээдсийнхээ ухаан ёс жудаг, сэтгэл тэр бүх зүйлийг төрснөөсөө хойш тээж, хамгийн идэвхтэй гэж хэлэх юм бол сүүлийн найман жил тэмцэж, өөрийнхөө энэ бие сэтгэл, оюунаараа үлгэрлэж уриалж ирсэн. Энэ хугацаанд намайг газар шороогоо хайрлахаар галзуу гэсэн, монгол дээл өмсөхөөр бүр тэнэг болгосон, үүнийг шар хаданд хэвтүүлье гэсэн. Элгэн түмэндээ хайртай гээд маш олон өвдөж зовж байгаа хүмүүс дээр очоод хандивын тоглолтод оролцоод, олон уул уурхайн эсрэг очоод монголын тал нутагт өнчирч байгаа малчин түмэнтэйгээ нийлээд тэмцэхэд энэ бүр балай болчхож гэж хэлж байсан. Ингээд миний хувьд найман жилийн турш балай мэдрэл муутайгаараа дуудуулсан.
Би сая Н.Энхбаяр гуайг эргээд ирлээ. Тэр хүний бие сэргэлт авахгүй болсон байна. Бүх гэдэс дотор нь хагалгаа хийлгээд, дотор эрхтэн гэж юм бараг үлдээгүй байна. Ц.Элбэгдорж гуай олуулаа больё гэдэг. Тэгсэн хэрнээ нэгнээ өшөрхөөд хөөгөөд явуулдаг. Н.Энхбаяр гуайг Монголдоо ирээч ээ гэж гуайсан. Тэр хүн Монголынхоо уур амьсгалыг амьсгалаад байвал сэргэх юм шиг санагдсан.
Ц.Мөнхбаяр ах тэргүүтэй “Гал үндэстэн” эх орончдын холбооныхон байна. Тэр хүмүүс буу шийдэм барьсан шалтгаан монгол нутгаа өмөөрснийх. Монголын газар шороог ухаж байсан олон үйлдлийг тэдний тэмцэл зогсоосон. Гол усаа хамгаалж, гурван ч голыг тэмцэж байж хамгаалж үлдсэн. Жастин Капла гэдэг америк нөхөр Монголын газар шороог самарсан, түүнийг болиулсан. Гэтэл эх оронч нэгнээ шоронд хатаачхаад, Монголд 35 тэрбум төгрөг татварт төлөхгүй гэж даварч байгаа тэр гадаад луйварчинг дайлж цайлаад явуулж болох уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын газар шороог самарсан гадаадын луйварчинг 35 тэрбум төгрөг төлүүлэхгүй гээд хошногыг нь долоогоод явуулж байна. Жастин Каплагийн 35 тэрбум төгрөг иртэл би татвар төлөхгүй. Эсвэл Ц.Элбэгдорж тэр мөнгийг төлөхийг шаардаж байна. Надад татвараас мөнгө төл гэсэн. Би төлөхгүй, яагаад гэвэл энэ тоо худлаа. Цагаан ордон дотор байгаа хүмүүс надад энэ тоог захиалсан байна. Гэхдээ энэ надад зовлон биш ч бүх хүмүүст байгаа жижиг зовлон нийлээд том болно.
Ерөнхийлөгч ЦЭлбэгдоржийг гарч ирэхийг шаардаж байна. Ямаанаас доор 76 хар илжгийг дуудаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дуудаж байна. Гадаадаар гуйлгачлаад бадар бариад явахдаа сайн мөртлөө ажлаа хийдэггүй.
Бид хаваржингаа Ц.Элбэгдоржийг хайсан. Монголоос хайгаад олдоогүй. Энэ “Даяар монгол”-ын залуус мэдэж байгаа. Эрх мэдэлтнүүдийн хийх ажлыг залуучууд хийж байна. Гал түймэр гарлаа гэхэд тэдний өмнөөс залуучууд очоод унтрааж байна. Тэр залуучууд төрөөс илүү байна уу. Тэнд Хорлоо эмгэн даарч байна гэхэд таван залуу нийлээд сайхан байшин бариад өглөө. Галд шатаж буй дүүгээ аврах гэж гал руу ороод үхлийн ирмэг дээр очсон хүүд залуус 90 сая төгрөг аваачиж өгөөд уйлаад сууж байна. Гэтэл яам тамгын газар ингэвэл яах уу, тэгвэл яах уу гээд бие биедээ бичиг цаас шидээд, зарчим яриад сууж байна. Залуус маань ингэж нэгдэж тамгагүй төр байгуулж чаджээ. Тамгагүй төрийг нэгэнт байгуулсан юм чинь нэгдэе. Төрөөс тамгыг нь авья.
Би амласан ёсоороо.., уул нь миний сэвлэгийг хар бага байхад минь ижий аав минь хөндөж байсан байх, ямар их аз жаргалтай байсан бол. Гэхдээ Монголд сайн сайхан цаг ирнэ гэдэгт би итгэдэг. Итгэж, эх орондоо хайртайгаа зарлаж, хар амиа хичээдэггүй гэдгээ, хамаг монголоо, ёс заншлаа цээжиндээ багтааж явдаг залуу гэдгээ батлан тангараглаж өнөөдөр өөрийнхөө сэвлэг үсийг үргээх гэж байна, баярлалаа та бүхэндээ.
Ийнхүү үгээ хэлж дуусаад үсээ хайчиллаа. “Уул нь миний сэвлэгийг хар бага байхад минь ижий аав минь хөндөж байсан байх, ямар их аз жаргалтай байсан бол” гэж хэлээд түүний хоолой нь зангирч, аньсага нь чийгтсэн харагдсан.
Түүний дараа тамирчин Ц.Шаравжамц сэвлэгээ үргээлээ. Богинохон халимагийг нь наян настай аав нь хайчилсны дараа үсчин үлдсэн үсийг нь хуссан.
Шаравжамцыг үсээ хусуулж байхад С.Жавхлан төрийн ордны зүг “...Та нарыг тоодог амьтан нэг ч байхгүй болсон. Урвагчдыг ариун сайхан төрөөсөө зайлуулья аа монголчуудаа. Зайлуулья...” гэхчлэн уриалж байлаа.
Түүний эл үйлдлийг сонирхож цугласан хүмүүсийн тоо их байсан. Хүмүүсээс энэ үйлдлийг юу гэж бодож байгаа талаар сэтгэгдлийг нь сонсоход “Зөв гэж бодож байна”, “Би ч энэ буурал үсээ хусуулахад бэлэн” гэхчлэн дэмжих аястай.
Цугласан олны дунд “Ю.Цэдэнбал, Н.Энхбаяр, Ц.Мөнхбаяр нарыг цагаатгахыг шаардаж байна” гэсэн лоозон барьсан залуус байсан бөгөөд тэд С.Жавхланг үг хэлэхэд дэмжин, шүгэлдэж байсан.
Өнөөдөр долдугаар сарын 1 буюу 2008 оны сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсэж, таван залуу бууны суманд өртөн нас барсныг мартахгүй байхыг сануулах учиртай өдөр. Энэ өдрийг мөн дуучин С.Жавхлан дурсаж, сэвлэг үсээ үргээж байгаа нь тэр хар өдрийг цагаан болгох гэсний бас нэг учир хэмээн тайлбар хийж байлаа.