“Өнгөрсөн онд зэс биднийг аварлаа” гэх үгийг Уул уурхайн ассосиацийн тэргүүн Н.Алгаа энэ оны эхээр хэлж, олны анхаарлыг татсан. Учир нь дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ буурч, манай урд хөрш “шинэ хэвийн хэмнэлд” шилжсэнээс үүдэн “хар алт” биднээс хэдийнэ нүүр буруулсныг тоон дүнгүүд баталсан билээ.
Тиймээс ч энэ жил бид Лондоны металлын биржийн зэсийн ханшийг сэтгэл догдлон харж, хэчнээн ам.доллараар үнэлэгдэх бол гэж ажин сууна. Тэгвэл манай улсын зэсийн үйлдвэрлэл эрчимжсэн гэх аятай мэдээг танд хүргэе. Тодруулбал, Дэлхийн банкнаас хийсэн судалгаанаас харахад өнгөрсөн нэгдүгээр улиралд зэсийн үйлдвэрлэлийн өсөлт 13 хувьтай тэнцсэн бол тавдугаар сарын байдлаар 13.6 хувиар өсчээ. Гэхдээ үүний эсрэг талд, нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 4.5 хувиар буурсан гэх тоон дүн байгаа юм.
Мөн алт, газрын тосны үйлдвэрлэл буурч байгаагаас үүдэн нийт уул уурхайн салбарын өсөлт саарчээ. Тодруулбал, тус салбарын өсөлт өнгөрсөн жилийн эцэст 20.5 хувиар хэмжигдсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 13.8 хувь болон буурчээ. Үүнээс үүдэн манай ДНБ-ий өсөлт 4.4 хувьтай тэнцэж, өмнөх оны жилийн эцсээс 3.6 хувиар доошилсон байна. Харин аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарын орлого чамгүй өсчээ. Түүнчлэн орон сууцны барилга, томоохон худалдааны төвүүд ашиглалтад орсноос үүдэн барилгын салбарын өсөлт хамгийн өндөр байна. Тодруулбал, энэ салбар 31.8 хувиар тэлсэн байгаа юм.
ВАЛЮТЫН НӨӨЦ ӨМНӨХ САРААС ӨСЧЭЭ
Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 320 сая ам.доллартай тэнцээд байгааг Дэлхийн банк Монголын эдийн засгийн ээлжит тоймдоо тодотгожээ. Монголбанкны Хятадын ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцэл нь гадаад валютын албан нөөцөд ирэх дарамтыг “зөөллөсөн” гэнэ. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1.59 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны эцсээс 59 сая ам.доллараар буурсан дүн юм. Гэхдээ дээрх тоог дөрөвдүгээр сарын эцэстэй харьцуулахад 382 сая ам.доллараар дээшилжээ.
Төгрөгийн ханш өнгөрсөн гурван сарын дотор зургаан хувиар чангарчээ
Энэ нь Худалдаа, хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан 500 сая ам.доллларын бондтой холбоотой юм. Үүнээс гадна манайд орж ирэх валютын дотогшлох урсгал нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 38 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн сайхан мэдээг тэд дуулгав.
Түүнчлэн, тус банкны ахлах эдийн засагч Тайхюн Ли “Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг үзэглэсэн нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээхэд чухал алхам боллоо. Энэ нь богино хугацаанд төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөхөд нөлөөлнө” гэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөж, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байгаагаас үүдэн, “ноён ногоонд” дарлуулсан төгрөгийн ханш өнгөрсөн гурван сарын дотор зургаан хувиар чангарсан байна. Дэлхийн банкны зүгээс биднийг төсвөө дахин тодотгох хэрэгтэйг сануулав.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 18 хувиар тасарсан билээ. Татварын орлого 11 хувиар буурсан нь үүнд голчилж нөлөөлсөн гэнэ. Орлого тасалдсан энэ үед зардал их байгааг тэд онцлоод үүнийг эргэн харж, улмаар орлогын бодит гүйцэтгэлтэй уялдуулах хэрэгтэй гэв. Тодруулбал, цалин болон нийгмийн халамжийн зардлын гүйцэтгэл 90 хувьтай тэнцсэн бол хөрөнгийн зардлын гүйцэтгэл 30 хувь хүрэхгүй байгаа ажээ.
Товчоор хэлэхэд, эргээд мөнгө болохгүй урсгал зардлын гүйцэтгэл сайн байгаа ч, эдийн засагт үр шимээ өгөх хөрөнгийн зардлын гүйцэтгэл муу байгаа ажээ.
Э.Хулан