Алдарт “Nike” компани ирэх улиралд Европын шилдэг лигүүдэд ашиглах бөмбөгнүүдээ танилцууллаа.
“Ordem 3” хэмээх нэртэй энэхүү бөмбөгийг Английн Премьер Лиг, Испаний Ла Лиг, Италийн Сери А лиг зэрэг топ лигүүдийн тоглолтуудад ашиглах юм байна. Бөмбөгнүүдийн хувьд хоорондоо өнгө болон загварын хувьд ялгаатай бөгөөд тус компани 15 жилийн туршлага, инноваци дээрээ үндэслэн илүү шинэлэг, сайжруулсан загварын бөмбөгнүүд бүтээсэн гэнэ.
Компанийн зүгээс шинэ загварын бөмбөгнүүдийн өнгө, загвар, хийц нь тоглолтын явцад тоглогч бөмбөгийг тогтоох, өшиглөх болон бөмбөг хурдтай шилжих үед харахад илүү амар болсон бөгөөд эдгээр үзүүлэлтүүд тухайн тоглогчийг хамгийн сайнаараа тоглоход туслах болно хэмээн мэдэгджээ.