Европын Хөлбөмбөгийн Холбоо 2017 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг Уэльсийн нийслэл Кардифф хотын Миллениум цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах болсноо албан ёсоор зарлалаа.
Энэхүү цэнгэлдэхийг Уэльсийн Регбийн Холбоо эзэмшдэг бөгөөд үндсэн зориулалт нь регбийн тоглолт зохион байгуулах. Өдгөө 74500 хүний суудалтай энэхүү цэнгэлдэх хүрээлэнг анх 1969 онд барьж эхлэн 1984 оны дөрөвдүгээр сард үүд хаалгаа нээж байжээ.
Гэвч 1995 онд Дэлхийн Регбийн Холбоо 1999 оны Регбийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг тухайн үеийн Үндэсний цэнгэлдэх, одоогийн Миллениум цэнгэлдэхэд зохион байгуулах болсноор 1997 онд уг цэнгэлдэхийг буулган, шинэчлэн барьж эхлэн улмаар 1999 оны зургаадугаар сард Миллениум нэртэйгээр дахин үүд хаалгаа нээж байжээ.
Миллениум цэнгэлдэх нь регбийн тоглолтуудаас гадна, хөлбөмбөг, автоспортын тэмцээнүүд, кино зураг авалт мөн урлаг соёлын маш олон арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм. Хөлбөмбөгийн тухайд хамгийн сүүлд 2014 оны Европын Супер Цомын төлөөх Реал Мадрид болон Севилья багуудын тоглолтыг зохион байгуулж байсан. Харин Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулах анхны тохиол нь 2017 оны хавар тохиохоор болоод байна.
Миллениум цэнгэлдэхтэй холбоотой тоонууд
- 1 - 2000 оны гуравдугаар сарын 29-нд Уэльс-Финландын шигшээ багууд тоглолтын эхний гоолыг Яри Литманен оруулж байсан. Энэхүү гоол нь тус цэнгэлдэхэд орсон шигшээ багийн анхны гоол
- 2 – АНУ-ын Техас мужид орших “Cowboys” цэнгэлдэхийн дараа орох дээвэр нь хаагддаг дэлхийн хоёрдахь том цэнгэлдэх хүрээлэн
- 6 - 2001-2006 оны хооронд, Уэмбли цэнгэлдэх засвартай байх үед Миллениум цэнгэлдэх 6 жил дараалан “FA Cup”-ын шигшээ тоглолтыг зохион байгуулсан
- 400 – Цэнгэлдэхийн дээвэр хаагддаг бөгөөд 400 тонн жинтэй 2 хаалт нээгдэх, эсвэл хаагдахын тулд 20 минутыг зарцуулдаг.
- 7412 – Цэнгэлдэхийн зүлэг 7412 хавтгай дөрвөлжин бөгөөд зохион байгуулагдах арга хэмжээнээс хамааран зүлгийг хуулж авч, мөн буцаан байрлуулдаг
Эх сурвалж: uefa.com