Буцах
2015.07.01 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-07-01
0
0
2015-07-01
- Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх ажлын хүрээнд гэр хороолол дунд гурван цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсны нэг нь “Гүнжийн нуур” цэцэрлэгт хүрээлэн бөгөөд хагас тэрбумаар байгуулсан цэцэрлэгт хүрээлэн хариуцах эзэнгүй хаягдсан талаарх сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү.
- Энэ жил зуны дунд сар дундаа орох дөхөж байхад нийт нутгийн 50 орчим хувь нь гангийн байдалтай, мал сүрэг тарга тэвээргээ авч, тэнхэрч гүйцээгүй байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Н.Батсуурь онцолоо.
- УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн Монгол хэлний тухай хуулийг анх удаа баталсан нь өнөөдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ямар заалтууд тусгагдсныг ЭНД дарж үзнэ үү.
- Монголчуудын сэтгэлд тодоос тод хар толбо үлдээсэн ДОЛДУГААР САРЫН 1-нээс хойш долоон жил өнгөрчээ.
- Овооттолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Southgobi Resources” компани долдугаар сарын 14-нөөс өмнө 32 сая ам.долларын үнэ бүхий 55 сая ширхэг нэмэлт хувьцааг гаргаж, хоёр хөрөнгө оруулагчид худалдахаар болсон гэж мэдээллээ.
- Наадмын үеэр 850 аж ахуй нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулахаар болсон бөгөөд энэ жилийн хувьд хоолны цэгүүд нь цахилгаанаа шингэрүүлсэн хийн түлшээр шийдэх болсон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
- Долоо хоног болгон уншигч танд бэлтгэн хүргэдэг Хөшөө дурсгалаа таньж мэдэцгээе цувралаар энэ удаад Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөшөөг танилцуулсныг ЭНД дарж үзнэ үү.
- Бөхчүүдийн маргаан наадмаас өмнө тодорхой болсон байх ёстой гэж Баяр наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.
- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт зохион байгуулах гэж байна.
- Өнөөдөр морин цагт төв талбай дээр МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар улс төрчдийг эсэргүүцэж үсээ хуслаа.
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Иргэд эзэмшиж буй галт зэвсгээ бүртгүүлэх хэрэгтэй гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өөрийн санаачилсан галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хэллээ.
- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боллоо.
- Эдийн засагч Д.Жаргалсайханы энэ долоо хоногийн ээлжит нийтлэл Нийгмийн суралцах явц-ыг хүлээн авна уу.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд тус хурлаар үндэсний бөхийн барилдааны зүүний магнайг хэн тэргүүлэхийг ярилцаж Үндсэний бөхийн салбар хорооны дарга, ХХАА-н дэд сайд Б.Батзоригт энэ асуудлыг шийдэх үүрэг өгчээ.
- "Чингис хаан" Гранприд зодоглох Монголын жүдочидтой ЭНД дарж танилцана уу.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцжээ. Ингээд Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталсан байна.
- Их түмэн санаачилгын аялал жуулчлалын зөвлөлийн 8 дахь удаагийн хурал өнөөдөр эхэллээ.
- Наадмын үеэр ажиллах 700 орчим хоолны цэг хийн түлш ашиглах болсонтой холбогдуулан аюулгүй байдал хангах үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах сэрэмжлүүлгийг гаргасныг ЭНД дарж үзнэ үү.
- Гоолингоо сайтаас зохион байгуулдаг “Тэврэлтийн өдөр” өнөөдөр болж байгаа бөгөөд энэ өдөр бие биедээ элгэмсэг дулаанаар хандаж, дэргэдэх хүмүүстээ тэврэлт бэлэглэхийг уриалдаг юм.
Дэлхий дахинд
- Грекийн Засгийн газар ЕХ-той тохиролцсон төсвийн хэмнэлтийн хатуу бодлогоо явуулахгүй бол Европын холбоо Грекийг евро бүсээсээ хөөж ч магадгүй гэж олон улсын хэвлэлүүд бичих боллоо. Тэгвэл Грек Евро бүсээс гарвал яах вэ?
- Хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээ жил бүр 184 мянга орчим хүний нас баралтыг гол шалтгаан болж байгааг эрдэмтэд тогтоосон байна.
- Украин Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ гишүүн болох цаг хараахан болоогүй бөгөөд тус байгууллагын бүх шаардлагыг биелүүлэхэд 6-7 жил шаардагдана гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Corriere della Sera сонинд өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.
- Грек Олон улсын валютын санд (ОУВС) өчигдрийн дотор 1.5 тэрбум евро төлөх ёстой байсан ч хугацаанд нь төлөөгүй талаар тус байгууллагын албаны хүмүүс мэдээллээ.
- АНУ-ын эрх баригчид бүтэн тавин жил үргэлжилсэн хөндий харилцааг сэргээж Кубад элчин сайдын яамаа байгуулан, дипломат харилцаагаа сэргээх зөвшилцөлд хүрчээ.
- Өчигдөр Индонезийн Медан хотод цэргийн онгоц осолдож амиа алдсан хүмүүсийн тоо 122 хүрсэн тухай эрх баригчид мэдэгдлээ.
- Оросын тэрбумтан Андрей Мелниченко дэлхийн хамгийн том дарвуулт завийг бүтээлгэх захиалга өгч байжээ.
- Хонконг Их Британийн дарангуйллаас гарсны 18 жилийн ойн баяр өндөр хамгаалалтан доор өнөөдөр зохион байгуулагдаж байна.