Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр энэ зун “Найрамдал”, “Сансар” зэрэг зургаан зусланд хэрэгжиж байгаа билээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилсан энэ хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэмжиж, Баянзүрх дүүргийн 150 хүүхдийг энэ сарын 4-7-нд “Сансар” зусланд зохион байгуулагдах гурав хоногийн сургалтанд хамруулахаар эрхийн бичгийг нь гардуулжээ.
Нэг хүүхдийн нийт зардал 63.000 төгрөг бөгөөд үүний тавин хувийг эрхэм гишүүн санхүүжүүлж, 50 хувийг нь эцэг эхчүүд гаргах юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг тус хөтөлбөрийн 36 цагийн сургалтаар өсвөр үеийн хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн болох зэрэг 36 төрлийн чадамжийг эзэмшүүлдэг.