Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үйл ажиллагаагаа дэлхийн стандартын дагуу явуулах, тухайн зах зээлийг хамгаалах, хөгжлийг түгээх гээд олон чухал нөлөөтэй. Энэхүү хандлагыг салбартаа төдийгүй, улс орондоо түүчээлэн нэвтрүүлж, үлгэр дуурайл болж буй банк, санхүүгийн байгууллагын тэргүүлэгчид болох Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Xac банкийг “Оюуны Өмчийг Дээдлэгч” банкаар өргөмжлөн, хүндэтгэл үзүүллээ. Өргөмжлөлийг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг өөрийн салбарт нэвтрүүлж, оюуны өмчийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь үнэлэн Америкийн худалдааны танхим, Монголын Банкнуудын Холбоо, Майкрософт корпорациас хамтран дээрх гурван банкинд олгосон байна.
Харилцагчдын мэдээллийн аюулгүй байдал, санхүүгийн нууцлал нь банкны үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг илтгэх үндсэн үзүүлэлтүүдийн нэг. Эдгээр банкууд нь Майкрософт корпорацитай энтерпрайз түвшний хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд дотоод үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд албан ёсны лиценз бүхий програм хангамж, дагалдах үйлчилгээг ашиглаж, мэдээллийн нууцлал, цахим аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад, манай улсад хууль бус програм хангамжийн хэрэглээ 90 гаруй хувьтай байдаг бөгөөд энэ нь аливиаа вирус, malware зэрэг цахим халдлагад хялбар өртөгдөж, програм хангамжийн найдвартай ажиллагаа доголдох, мэдээлэл алдагдах өндөр эрсдлийг нөхцөлдүүлдэг байна.