Саудын Арабын ханхүү, тэрбумтан Аль-Валид ибн Талал өөрийн бүх хөрөнгө болох 32 тэрбум ам.долларыг буяны үйлсэд хандивлахаар болсон тухайгаа мэдэгджээ.
Тэрбээр ойрын хэдэн жилийн дотор Alwaleed Philanthropies хэмээн буяны санд бүх хөрөнгөө шилжүүлж өгөх гэнэ.
Буяны сан нь тус хөрөнгийг эрүүл мэндийн салбарт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл зэрэг олон төслүүдэд хувиарлах юм байна.
Аль-Валид нь Саудын Арабыг үүсгэн байгуулагч, хаан Абдель Азиз ибн Саудын ач хүү юм.
АНУ-ын Форбес сэтгүүл энэ оны гуравдугаар сард Саудын Арабын ханхүү Аль-Валидын хөрөнгийг 22.6 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон байна. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 34-р байрт бичигдсэн юм.
Сануулахад Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өөрийн бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлах шийдвэр гаргасан.
Өнөөдрийн байдлаар түүний хөрөнгө 785 сая ам. доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 10 настай ач хүүгийнхээ коллежийн төлбөрийг төлж дуусмагц буяны санд хандивлана гэсэн юм.
Эх сурвалж: Reuters