БНСУ-д дэгдэж буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS коронавирусийн халдвар авсан нэг тохиолдол өнөөдөр /07.02/ шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр тус вирусийн халдвар авагсдын тоо 183 боллоо хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. MERS-ийн халдвар авсан тохиолдол өнөөдрийг хүртэлх тав хоногт нэмж бүртгэгдээгүй байсан юм.
Харин MERS-ээр амиа алдсан хүмүүсийн тоо сүүлийн хэдэн өдөр 33 хэвээр байгаа аж.
Анх 2012 онд Саудын Арабад бүртгэгдэж байсан уг вирус анх удаа ийнхүү Ойрхи Дорнодоос өөр улсад тэр тусмаа Азийн орнуудад тархаж байна.
Эх сурвалж: РИА Новости