Энэ долоо хоногт Юнивишнийн IPTV-д үнэхээр сонирхолтой олон кино оржээ. Та амралтын өдрөөрөө хэдэн цагаар ч хамаагүй телевизорынхоо урд тухлан суугаад эдгээр кинонуудыг сольж үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ингээд шинэ кинонуудын товч танилцуулгыг хүргэе.
Unfinished Business (2015)
Босстойгоо ам муруйсан Dan хангалттай мөнгө олохын тулд өөрийн бизнесээ эхлүүлэхээр ажлаасаа гарчээ. Түүнийг ийнхүү явахад хоёрхон хүн дагасны нэг нь ахимаг насны Tim, нөгөө нь дөнгөж ажилд орсон Mike хоёр байв. Ажил төрөл нь бүтэмжгүй байсан тэдний хөрөнгө оруулагчтай хуучин босс Chuck нь хамтрахаар болсон тул тэд шинэ хөрөнгө оруулагч олохоор Берлин рүү явцгаана.
Run All Night (2015)
Хуучин гэмт хэргийн бүлэгт байсан Jimmy хүү Mike-тайгаа холбоо тогтоож чадахгүй байгаадаа уурлах ч хүүд нь нэг л өдөр аавынх нь тусламж хэрэг болохыг мэдсэнгүй. Jimmy-гийн олон жил зүтгэсэн гэмт бүлэглэлийн толгойлогч, сайн найз Sean-ы хүү хар тамхины худалдаанаас болж хүний аминд хүрэхийг Mike харжээ. Иймээс Mike-ийг цааш харуулахаар Sean-ы хүмүүс хөөцөлдөж эхлэв. Харин Jimmy хүүгээ алуулахыг хүссэнгүй.
Good Luck Chuck (2007)
30 гарсан хэдий ч жинхэнэ хайртайгаа учраагүйCharlieөөртэй нь учирсан бүсгүй бүр дараагийнх нь эр хүнтэй гэрлэдэгт сэтгэлээр унадаг байлаа. 12 настайдаа өөрт нь таалагдаагүй охиныг үнсэхээс татгалзсанаас болж охин түүнийг ийнхүү хараажээ. Харин Charlie нэг л өдөр Cam хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцаж сэтгэл татагдав. Гэсэн ч түүнд хийсэн хараал үйлчлэх аюултай тул тэр Cam-тай дотносч чадахгүй ацан шалаанд орно.
The Incredibles (2004)
Цагтаа хорон санаатан, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэгч, супер баатрууд байсан Bob, Helen нар гэрлэж, гурван хүүхэдтэй эгэл жирийн хүмүүс болжээ. Нэгэнт энгийн хүн болсноос хойш бусадтай л адил ажил хийж амьдрах болсон ч Bob хуучны үеэ байн байн эргэн дурсана. Гэтэл яг энэ үеэр Bob-ын шүтэн бишрэгч байсан Syndrome гэгч хүмүүст заналхийлж эхэлсэн тул Bob гэр бүлээрээ түүнтэй тэмцэхээс аргагүйд хүрэв.
I Spy (2002)
АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын товчооны тусгай ажилтан Alex хулгайлагдсан онгоцыг олох даалгавар авчээ. Зэвсгийн наймаачин Arnold-ын гарт орсон байлдааны онгоц радарт харагддаггүй учир олно гэдэг амаргүй байлаа. Дээрээс нь Arnold удахгүй зохиогдох боксын тэмцээнийг ивээн тэтгэж байгаа нь онгоцыг ашиглан алан хядлага үйлдэх магадлалтайг илтгэнэ.
Paul (2011)
Харь гарагийнхан байдаг гэдэгт итгэдэг хоёр найз Graeme, Clive хоёр Сан Диегогийн комикийн наадамд оролцохоор Америкт иржээ. Ийнхүү тэд Америкийн баруун өмнөд нутгаар аялах үеэрээ харь гарагийн амьтантай таарсан нь Paul байлаа. Тэд Paul-той хамт цааш явах ч тэдний араас тусгай албаныхан мөшгиж эхэлнэ.Paul-тай хамт аялах тэдний замд юу тохиолдох бол?
Middle Men (2009)
1997 он буюу интернетийн ертөнцөд насанд хүрэгчдэд зориулсан сайт байгаагүй үед сайн найзууд болох Wayne, Buck хоёр порно сайт хийх мэргэн санаа олжээ. Энэ бизнесээ тэд тайчих клубын эзэн Nikita-тай хамтран хийхээр болов. Сайт нээгдсэн эхний сардаа төсөөлснөөс илүү амжилт гаргаж хоёр найз олсон мөнгөөрөө эцэс төгсгөлгүй зугаацах болсон ч мөнгөнөөс болж тэдэнд заналхийлэх хүмүүс ар араасаа гарч ирнэ.
Young Adult (2011)
Гэр бүлээ цуцлуулсан, уух дуртай зохиолч Mavis-д ахлах сургуульд үерхэж байсан залуу Buddy-гаас нь захидал иржээ. Buddy түүнийг шинэ төрсөн хүүхдийнхээ баярт урьсан ч Mavis энэ явдал тэднийг эргэн нийлэхэд түлхэц үзүүлнэ гэж найдсаар төрсөн хотдоо олон жилийн дараа ирсэн нь энэ байв. Гэсэн ч Mavis-ийн Buddy-г татах гэсэноролдлого бүтэлгүйтэж өөрийгөө хэн болохыг ухаарахад нь дөхөм болжээ.
Ben-Hur (1959)
Иерусалимын чинээлэг худалдаачин Judah Ben-Hur дээр багын найз Messala нь Ромын цэргийн командлагч болон зочлон иржээ.Messala Ромын эзэнт гүрний хүч чадлыг бахдан шагшигч болBen-Hur еврей хүмүүсийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч. Үүнээс үүдэн тэдний дунд үзэл бодлын зөрүү гарч,улмаар санаандгүй нэгэн ослоор шалтаглан Ben-Hur-ыг баривчилж цөллөгт явуулсаннь тэр хоёрын дунд өш хонзонгийн гал дүрэлзэн асахад хүргэв.
Whatcha Wearin'? (2012)
Огт танихгүй дугаар руу залгаж Hyun-Seung-тэй танилцсан Yoon-Jung утасны цаад эзнийг огтоос хараагүй атлаа утсаар секс хийжээ. Хэн хэнийх нь хайр сэтгэл асуудалтай байгаа тэдний хувьд энэ харилцаа ихээхэн таалагджээ. Удалгүй Yoon-Jung найз залуугаасаа салсны дараахан өөр нэг залуутай танилцсан нь үнэндээ утсаар байнга харилцдаг өнөөх Hyun-Seung байх нь тэр.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...