-"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийн спонсор GoGo news agency-
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн маргааш "Буянт-Ухаа" спортын ордонд эхлэх гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд дэлхийн 50 орны 300 гаруй жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.
Казахстаны шигшээ баг энэ жилийн гранприд дөрвөн эрэгтэй, есөн эмэгтэй гээд нийт 13 жүдочоо сойж байгаа юм.
2015 оны жүдо бөхийн дэлхийн аварга Казахстаны Астана хотод зохион байгуулагдах болсонтой холбогдуулан эрэгтэй шигшээ баг гол бүрэлдэхүүнээ дэлхийн аваргад оролцуулахаар энэ удаагийн гранприд цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй иржээ.
Казахстаны эмэгтэй багийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ долоон жинд зодоглох юм. Тэд долоо хоногийн өмнө Улаанбаатарт ирсэн бөгөөд өдөр болгон Спортын төв ордонд бэлтгэл хийж байна.
Ингээд бэлтгэлийн фото сурвалжлагыг хүргэе.