-Ардчилсан нам өрийн босгын хэмжээг нэмэх гэж Ардын намыг Засгийн газарт урьсан-
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН Засгийн газарт хамтарч орсноос хойш өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр л үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнийг АН-ын бүлгийн хуралдаанаар дүгнэж үзсэн.
Бусад асуудлаар зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж, эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн” хэмээн мэдэгдсэн юм. Энэ дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаараа АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс ирүүлсэн даалгаврыг хэлэлцэн санал дүгнэлтээ Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлэхээр болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтарч байгуулсан зөвшилцлийн гэрээний биелэлтийг яаралтай дүгнэх шийдвэр гаргасан. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Анхнаасаа ийм зүйл болно гэдгийг мэдэж, Засгийн газарт хамтрах асуудлыг би эсэргүүцэж байсан. Мега төслүүдийг Ардчилсан намынхан өөрсдөө гацаасан. Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг Ардчилсан намынхан ахалж байгаа.
Төрийн албан хаагчдад хайртай байсан юм бол 2012 онд хууль зөрчихгүй байх хэрэгтэй байсан.
Гэтэл өнөөдрийн байдлаар хуулийн төсөл боловсруулагдаагүй байна. Тиймээс Ардчилсан намынхан өрөөлийнх бус, өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Ардчилсан намынхан өрийн босгын хэмжээг нэмэх гэж Ардын намыг Засгийн газарт урьсан. Үүнийгээ ч хийсэн. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, газар шороогоо ухах зорилгоо ч бас биелүүлсэн. Өөрсдийн зорьсон бүхэндээ хүрчихээд буруу бүхнийг Ардын нам руу чихэж, түүгээр шалтаглаж, Засгийн газраас хөөх оролдлого хийж байна.
Үүнийг хэн ч ойлгоно. Зөвшилцлийн гэрээнд заасны дагуу Сонгуулийн хуулийг батлахгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь худлаа. Хууран мэхэлж хамтарсан Засгийн газрыг байгуулаад, Ардын намаар бамбай хийж Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Одоо хэрэгцээ нь дууссан учир яаж танхимаас гаргах уу гэдгээ л судалж байгаа.
-Хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлт гэж байгаа ч энэ нь танай намтай илүү холбоотой бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш гэрээний заалтуудаас зөвхөн албан тушаалын хуваарилалтыг л биелүүлсэн” хэмээн мэдэгдсэн.
-Ардчилсан намынхан хэзээ төрийн албан хаагчдыг хамгаалдаг болчихов. 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонх болсон даруйдаа төрийн албан хаагчдыг халж, төрлийн алба болгосон. Ардын намын Засгийн газрын үед ажиллаж байсан гэсэн шалтгаанаар тэр. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг илт зөрчиж, яамдын Төрийн нарийн бичгийн даргыг сольсон.
Намайг Хууль зүйн сайд хийж байх үед ажиллаж байсан төрийн албан хаагчдаас нэг ч хүн үлдээгүй. Төрийн албанд ажиллаж байгаагүй, ах дүү, хамаатан садан, танил талынхаа хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Ажлын эрх ашгийн үүднээс чадваргүй төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх ёстой. Ингэснээр төр чадваржина. Төрийн албан хаагчдад хайртай байсан юм бол 2012 онд хууль зөрчихгүй байх хэрэгтэй байсан. Өөрсдийнх нь чадваргүй хүмүүс ажлаас чөлөөлөгдөж байгаа учир уурлаж байна. Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж байна гэдэг нь худлаа.
-Ардчилсан намаас гаргаад байгаа энэхүү асуудлын талаар танай намынхан дотроо хэлэлцсэн үү?
-Энэ талаар бүлгийн хурал дээр ярьсан зүйл байхгүй байна. Цаана бодож байгаа байлгүй.
-АН-ынхан 1000 хүнээс судалгаа авахад 63 хувь нь улс төрийн намууд хамтарсан ч ямар ч үр дүн гарахгүй байна гэж хариулсныг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар онцолж байсан. Үүнийг та юу гэх вэ?
-Нийгэм, эдийн засгийн байдлыг элэг дөрвөөр хэвтүүлсэн Ардчилсан намын рейтинг сайн байхгүй. Гурван жилийн хугацаанд улс орныг хүнд байдалд орууллаа. Ардчилсан намын рейтинг ард түмний дунд байтугай гишүүдийнх нь дунд навс унасан. Ардчилсан намын жирийн гишүүнд намын ялалт ямар хамааралгүй. Ардчилсан гишүүд 2012 онд гурван талх иддэг байсан бол өнөөдөр хоёр талх идэж байна. Гишүүдийнх нь намдаа итгэх итгэл нь алдарчихсан байгаа.
Б.Даваатогтох