Буцах
2015.07.02 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-07-02
0
0
2015-07-02
- Албан ёсны такси үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйлчилгээнд иргэд тэр бүр сэтгэл хангалуун байхын тулд технологийн дэвшлээр шийдэх боломжийг харж, түүнийгээ хэрэгжүүлж буй UBCab компанийн гүйцэтгэх захирал А.Наранбаатартай хийсэн ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.
- ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс” агентлагт ярилцлага өглөө.
- “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн тоглолтыг зохион байгуулахдаа арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэд нь Монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсхүл өөрийн орны үндэсний хувцастай байхыг уриаллаа.
- Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр энэ зун “Найрамдал”, “Сансар” зэрэг зургаан зусланд хэрэгжиж байна.
- Энэ жил нийслэлд 340 гаруй мянган метр квадрат ногоон байгууламжийн талбайд зүлэг тарихаар төлөвлөсөн бөгөөд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг долдугаар сарын 5-ны өдөр бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна.
- ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
- УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр өргөн барилаа.
- Хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар – Уран баримал 2015” наадмын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.
- Олимпийн аварга Каори Мацүмотогоор тэргүүтэй дэлхийн аваргын медальтнуудаас бүрдсэн Японы хүчирхэг баг Монголд ирсэн бөгөөд Японы шигшээ багийн бүрэлдэхүүнтэй ЭНД дарж танилцана уу.
- Хуушуурыг нийлэг, хальсан уутанд савлан худаалдаалахыг хориглолоо.
- Ховд аймагт голууд үерлэж, иргэд усанд боогдож байна гэж тус аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат хэллээ.
- МУИС-ийн Монгол-Япон төвд өнөөдөр Улаанбаатарын эдийн засгийн III хурал эхэллээ
- АТГ-аас энэ өргөдлийн албан ёсоор хариуг ирүүлж, П.Очирбат нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зөрчил тогтоогдоогүй, харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.
- 2016 оны олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гранпри тэмцээн маргааш 12.30 минутад Буянт-Ухаа Спортын ордонд эхлэх бөгөөд тэмцээний сугалаа өнөөдөр "Блю скай" зочид буудалд албан ёсоор явагдсныг ЭНД дарж үзнэ үү.
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын жагсаалтыг ЭНДЭЭС аваарай.
- Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны зургаадугаар сарын 9, 30 болон долоодугаар сарын 2-ны өдрүүдэд тус тус хуралдаж, мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.
- АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт ирэх онд Улаанбаатарт болохтой холбогдуулан уулзалтын бэлтгэл ажилтай танилцах, Европын Холбооны туршлагаас хуваалцах, манай талтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕХ-ны төлөөлөгчид Улаанбаатарт ажиллалаа.
Дэлхий дахинд
- Бээжин, Шанхай хотуудаас худалдан авалт хийсэн гадаадын жуулчдад өчигдрөөс эхлэн татварыг буцаан олгож эхэлсэн талаар тус улсын CCTV агентлаг мэдээллээ.
- 2015 оны намар Apple компани iPhone утасныхаа хамгийн сүүлд гаргасан хувилбарын сайжруулсан загвар болох “S” тодотголтой утсыг гаргах гэж байна.
- Саудын Арабын ханхүү, тэрбумтан Аль-Валид ибн Талал өөрийн бүх хөрөнгө болох 32 тэрбум ам.долларыг буяны үйлсэд хандивлахаар болсон тухайгаа мэдэгджээ.
- БНСУ-д дэгдэж буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS коронавирусийн халдвар авсан нэг тохиолдол өнөөдөр /07.02/ шинээр бүртгэгдлээ.
- Цагаан ордон дотор 40 жил үргэлжилсэн гэрэл зураг авахыг хориглосон шийдвэрийг өнөөдөр цуцаллаа.