АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт ирэх онд Улаанбаатарт болно. Үүнтэй холбогдуулан уулзалтын бэлтгэл ажилтай танилцах, Европын Холбооны туршлагаас хуваалцах, манай талтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕХ-ны төлөөлөгчид Улаанбаатарт ажиллалаа.
ЕХ-ны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн төлөөлөгчдийг ахлан ажилласан бөгөөд тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Зургаадугаар сарын 29-нөөс Улаанбаатарт ажилласан төлөөлөгчид ГХЯ-ны холбогдох газрууд, АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, НЗДТГ-бн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзжээ. Мөн АСЕМ-ын хотхон, Шангри-Ла зочид буудалтай танилцсан юм.
АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулахад ЕХ бүхий л талаар туслан, дэмжихээ илэрхийлсэн байна. Ирэх онд болох уулзалтад 53 орны өндөр албан тушаалтнууд, 2000 орчим сэтгүүлч оролцох юм. Энэ нь замын түгжрэл гэх мэт бэрхшээлийг үүсгэдэг ч олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөнө гэж зохион байгуулагчид үздэг.
Уулзалтын хүрээнд парламентын гишүүд, иргэний нийгмийнхэн, бизнес эрхлэгчид гэсэн 3 түвшний хурлууд тус тусдаа болно. Энэ үеэр Азийн ирээдүй гэсэн сэдвийг голлон хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 60 хувийг бүрдүүлдэг АСЕМ-ийн орнуудын удирдагчид ирэх 10 жилийн төлөв байдлын талаарх дүн шинжилгээгээ бие биетэйгээ хуваалцах юм байна.