Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн орчим автомашин Туул голд суусан байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хар хошууны Оросын гарамны зүүн талд иргэн Т-ийн Prius-20 загварын автомашин голд суусан байсныг татаж гаргасан байна. Зуны улиралд иргэд автомашинтайгаа гол гатлах гэж байгаад усанд суусан гэх дуудлага олон ирдэг гэнэ.
Иймд иргэд автомашинтайгаа гол гатлалгүй, баталгаат зам гүүрээр зорчиж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.