“Амжилт ололт” ТББ Монгол залуучуудын оюуны хөгжлийг дэмжих зорилгоор англи хэлний сургалт, боловсролын зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, ОУ-ын мэргэшсэн шалгалтууд авдаг бөгөөд нэр хүндтэй байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажилладаг.
Уг ТББ-ыг үүсгэн байгуулсны 10 жилийн ойн хүрээнд МУИС-д амжилттай суралцаж буй, сурч боловсрох чин эрмэлзэлтэй ч санхүүгийн боломжгүй, оюунлаг, зөв төлөвшилтэй, бакалаврын 3-4 дүгээр дамжааны оюутанд тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох юм байна.
Үндсэн шаардлага:
- -Нэгдүгээр түвшний оюутан /2014-2015 онд 1-р түвшний төгсөгч байх/
- -Дүнгийн голч МУИС-ийн тэтгэлгийн журамд заасан үзүүлэлтийн дагуу 3,0-3,2 байх юм.
Бүрдүүлэх материалууд:
- -Дүнгийн албан ёсны тодорхойлолт
- -МУИС-ийн анкет
- -Өөрийн амьдралыг танилцуулсан эссе
- -Амьжиргааны түвшинг гэрчлэх хорооны тодорхойлолт
- -“МУИС-ийн оюутан-тэтгэлэгт оюутан” сэдвээр бичсэн эссе
Дээрх материалуудыг энэ сарын 8-ны 15.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээрр байранд хүлээн авах юм байна.